Таагүй дурсамжийг сэтгэлдээ хадгалах нь удаан үйлчилгээтэй хор идсэнтэй адил Урам зоригтой, өөдрөг байх нь эрүүл байх нэг үндэс. Иймд золгүй явдал, уйтгар гуниг, гомдол зэргийг аль болох хурдан март. Хэрэв өөрт тань зовлон тохиолдож, тэр нь танаас шалтгаалсан бол сайтар тунгаан дүгнэ. Алдсан бол түүнээсээ суралц, хожим давтахгүйн тулд яах тухайгаа шийд. Хэцүү үеийг дахин дахин сэргээж санах нь түүнийг олон дахин туулж өнгөрөөхтэй л адилхан. Иймд зөвхөн ирээдүйгээ, маргаашаа харж амьдар. Таагүй явдлыг эргэж бүү дурс. Түүний оронд өөрийн болон өрөөлийн аз жаргал, амжилт, хорвоогийн сайн сайхан бүхнийг олж харж, чин сэтгэлээсээ баярлаж бай. Сэтгэл сэргэх, хөгжин баясах шалтгаан тоо томшгүй олдоно. Үргэлж инээж баярлаж явах шиг жаргал байдаг гэж үү.
Стресстэй бол өдөр тутам чигчий хуруундаа иллэг хий
Хөлийн ул, чих, гарын хуруунд дотор эрхтнүүдтэй холбоотой био идэвхит
цэгүүд олноор байрладаг бөгөөд эдгээр цэг дээр иллэг хийж эрүүл мэндээ
хамгаалан сайжруулж, зарим өвчнийг анагааж болно. Тухайлбал, чигчий
хуруунд зүрхний, нэргүй хуруунд элэгний, дунд хуруунд гэдэсний, долоовор
хуруунд ходоодны, эрхий хуруунд тархины үйл ажиллагаатай холбоотой био
идэвхт цэгүүд байрлана.Нэг гарын алгыг доош харуулаад нөгөө гарын эрхий
/дээд талд/, долоовроор хуруугаа чангахан чимхэнэ.
Хурууны иллэгийг үзүүрээс уг руу нь чиглүүлэн хийх бөгөөд чигчий хуруунаас эхэлнэ.
Хурууны хажуу талд мөн ийм маягаар иллэг хийнэ. Хуруу тус бүрт 3 удаа илэг хийгээрэй.
Долоовор, дунд хуруугаар хурууны үе дээрээс барьж татна /чанга биш/. Хуруу тус бүрд 3 удаа татлага хийнэ.
Инээж бай
Инээд мэдрэлийн ядаргааг эмчилдэг. Өөрийн ба өрөөлийн амьдрал дахь инээдэмтэй бүхнийг анзаарч инээж байхыг хичээ. Элгээ хөштөл, нулимсаа гартал хөхрөх хамгийн сайн. Энэ нь бодисын солилцоог сайжруулан цээжний булчин хөгжүүлж зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Байнга инээх шалтаг хай. Найз нөхөдтэйгээ уулзах, гэр бүлийн амьдрал, хошин урлаг, инээдмийн кино, аялал жуулчлал зэрэг боломжтой бүхнээс инээд, хөөр баясал, таашаал авч бай.
Өөрөө өөртөө тушаал өгөх
Стресст өртөж тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үед та биеэ барьж,
өөртөө тушаал өгөх аргаар өөрийгөө ялж болно. Ингэхдээ "тулгарсан
бэрхшээлийг би заавал ялж дийлэх болно”, "би давна, туулна” гэсэн
агуулгатай шийд гаргах ёстой. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд
өөрөө өөртөө зохих тушаал өгөөрэй. Хэн нэг хүн чамд заавар өгч, яахыг
чинь хэлж өгөхийг бүү хүлээ. Чи өөрөө л санаачилж, хүнд байдлаас гарах
арга замаа ол. Өөрийгөө зоригжуулах сэтгэл зүйн олон арга бий шүү.
Сэтгэл зовнилоо тайлах арга
Хий хоосон сэтгэл түгших буюу хэт зовинох тохиолдолд "Санаагаа бүү зовоо, тайван бай. Сэтгэл зовох юу ч алга, бүх юм сайхан болно, Би тайван байна, Би хүчиндээ итгэж байна, Сэтгэл түгших нь надад тусалж чадахгүй, харин ч хор хохирол учруулна шүү” гэсэн үг хэллэгийг өөртөө чимээгүй хэлж өөрийгөө ятга.
Сэтгэлийн ганихарлаа тайлах арга
Сэтгэл гутралын эсрэг чиглэсэн ятгалга хэрэгтэй. Жишээ нь: үерхдэг найзаа өөрөөсөө хөндийрснөөс болж сэтгэлээр унаж байгаа бол "түүнийг өмчлөх эрх надад байхгүй, Хэн ч хэнээс ч хөндийрч болно, Түүнийг надаас хөндийрснөөс болж уйтгар гунигт автаж болохгүй ээ, Амьдрал минь урд байна, өөр олон найзтай болох боломж надад байна” гэж хүчиндээ итгэн улмаар түүнийгээ баталсан аялгаар хэлж байгаарай.
Ятгах арга зүй
Сэтгэлийн зоригийн нөөцөө дайчлах /чи өөрөө ч мэдээгүй байхад чамд
ийм боломж их бий/, сэтгэл түгшилтээ номхруулах болоод ганихарлаа
тайлахын тулд өөрийгөө ятгах сэтгэл зүйн хэллэгүүдийг хэрэглэж болно.
Ятгах үг хэллэгүүд нь цөөхөн энгийн хэллэгтэй байх нь зөв.
Уураа номхотгох арга
Уурлах, бухимдах. сэтгэл хүчтэй бачимдах үед "тайван бай. Уур бол түр зуурын солиорол. биеэ барьж чадахгүй байгаагийн л илрэл” гэсэн үгийг сэтгэл дотроо бодоход эсвэл амандаа шивнэхэд аяндаа сэтгэл уужирч бухимдал тайлагдана.
Цэвэр агаарт зугаал
Бухимдсан үедээ цэвэр агаартай газарт 3-8 км зайд түргэн алхаагаар
зугаалахад тархи хүчилтөрөгчөөр хангагдан ухаан улам саруул болж сэтгэл
баясна.
Ухаарал чухал
Уур бусад тааламжгүй сэтгэл хөдлөлүүд мунхагийн улмаас төрж болно. Уур бол юмны учир начрыг ухаарч чадаагүйн улмаас буюу харилцаж байгаа этгээдтэй харилцан ойлголцож чадалгүй мунхагласнаас болно. Уурлахгүй байх нэг арга бол уурын гэм уурлахгүй байхын тус хоёрыг харьцуулан бодох явдал. Энэ тухай бодож байтал уур аяндаа алга болно.
Биеийн тамирын дасгал, биеиин хүчний хөдөлмөр хий
Бүх биеийн булчинг ажиллуулсан ажил хийх шал угаах , булчин шөрмөсний ажил хийх гүйх, хөл бөмбөг, сагс, биллиард тоглох зэрэг (Биеийн тамирын дасгал хийхэд бие махбодь, уураг тархины цусан хангамж сайжирч, эд эсүүд хүчилтөрөгчөөр ханаж, тааламжтай сэтгэл хөдлөл үүснэ. Мөн булчингийн агшилтын явцад биед үлэмж хэмжээний сүүний хүчил хуримтлагдана. Энэ сүүний хүчилийн нөлөөгөөр бухимдал арилна.
Хөдөлгөөн ба байгаль мэдрэлийн ядаргааг эмчилнэ
Долоо хоногт ядаж нэг удаа ой мод, голын эрэг, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь чухал. Өдөрт хамгийн багадаа 15 минутыг гүйх, аэробекээр хичээллэхэд зарцуулах нь зүйтэй. Нойр. 22-оос 24 цаг хүртлэх нойр нь бие сэтгэлийн ядаргааг арилгах, цовоо сэргэлэн байхад онцгой үүрэгтэй.
Хобби ядаргааг арилгаж тайвшруулдаг тул хүн бүхэн чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийж байх нь хамгийн сайхан амралт
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих