Малчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2014 оны 7 дугаар сарын 07-ны 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Баян-өлгий, Завханы нутаг, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 12-17 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхаг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 18-23 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч 18-23 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 15-17 хэм дулаан байна.
2014 оны 7 дугаар сарын 08-наас 2014 оны 7 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаарс сарын 8,9-нд баруун болон төв, зүүн зүгийн нуттгаар, 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв, зүүн, говийн нутгаар,11-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8,9-нд зүүн зүгийн нутгаар, 11-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих