Аймгийн Засаг даргын тамгын газраас сар бүрийн эхний долоо хоногт орон
нутгийн төр захиргааны байгууллага болон агентлаг хэлтсүүдэд хийгдсэн
ажил, Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2014 оны нийгэм эдийн засгийн үндсэн
чиглэлд тусгагдсан ажлуудын явц байдлыг мэдээлэх зорилгоор "Орон
нутгийн удирдлагын цаг” нэвтрүүлгийг сэтгүүлчид хэвлэл мэдээллийн
байгууллагуудтай 5 дугаар сараас эхлэн хамтран зохион байгуулж эхэлсэн
билээ.Өнөөдөр 3 дахь удаагийн нэвтрүүлгийг хийлээ.Өнгөрсөн 6-р сард орон
нутгийн удирдлага, ЗДТГ-аас хийгдсэн ажлуудын талаар танилцуулсан юм.
Энэ
жилийн хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагаа 80 гаруй хувьтай
явагдаж ажлууд эхнээсээ дуусаж хүлээлгэн өгч байгаа бол зам гэх мэт
хугацаа шаардагдсан ажлуудын явц ч сайн байна.Удирдлагын зүгээс ажлуудын
чанарт анхаарлаа хандуулан явцын хяналтыг төр захиргаа,мэргэжлийн
байгууллага,иргэдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан тавьж байна.Мөн
ахмад настан,хүүхэд,газрын харилцаа, хот байгуулалт,аялал жуулчлал
,байгаль орчин гэсэн 20 гаруй бодлогын баримт бичгүүдийг боловсруулан
ИТХ-аар батлуулахаар бэлдэж хуралд өргөн барьж хэлэлцүүлэн батлуулах гэж
байна.Ингэснээр аймгийн хөгжлийн хэтийн төлөв бодлогын баримт
бичигтэйгээ уялдан цогц болох юм.Орон нутгийн удирдлагын цаг нэвтрүүлэг
орон нутгийн телевизүүдээр гарна
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3898
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих