Эмч өдөрт ажлаа хийхгүй байна гэж хэлбэл аягүй бол гомдоод, уурлаад,
зарга хийх байх. Гэхдээ бодит байдал ийм л байна шүү дээ. Өнөөдөр бүх
эмнэлэг цаг өгч, дугаар тараадаг болсон. Уг нь эмх цэгцтэй байлгах гэж
байгаа санаа нь энэ бололтой юм. Гэхдээ энэ нь эмч нараа зүгээр суулгах
гэсэн арга юм шиг санагдаад байх боллоо. Саяхан жаал эмнэлгээр нэг
хэсэг явлаа. Аль эмнэлэг гэдгийг дурьдаад яах вэ. Тэртэй тэргүй эмнэлэг
болгон л цаг авдаг системтэй болсон хойно. Гагцхүү эмч нар авсан
дугаар, цагаараа үзүүл гээд өвчтөнүүдийг халгаах юм биш. Эмнэлэг дээр
очоод нэг эмчид үзүүлэх гээд цаг автал өдрийн 16:00 цагийн дугаар
өгдөг байгаа. Тэгсэн хэр нь миний араас дугаарлаж байсан залууд 15:40
цагийн дугаар өгч байгаа байхгүй юу. Уг нь нэг өвчтөнийг үзэхэд 20 минут
зарцуулах ёстой юм билээ.
Ингээд бодохоор өдөртөө 20 гаруйхан хүн үзэж чадахгүй шахам л нормтой болж хувирч байгаа юм. Өглөө ажил 08:00 цагт эхэлдэг гэж үзвэл 12:00 цаг хүртэл сайндаа л 12 хүн үзнэ. Тэгээд цайны цаг болоод, 13-14 цагийн үед ажилдаа ирж, орой болтол мөн тэр тооны хүн үзнэ шүү дээ. Дугаараа авсан бүх хүн үзүүллээ гэж тооцоход шүү дээ. Гэтэл дугаар авсан хүн дотор нэг их удаан үзүүлээд байх тохиолдол гарахгүй. Дөнгөж орчихоод, нэг чагнуулаад, зөвлөгөө аваад, таван минут болоод гарч байгаа хүн ч бий. Тэгээд дараагийн хүн орох гэхээр цаг заана.
Энэ хугацаанд эмч бусадтай "буу халсан” шиг сууна даа. Эсвэл цай эргүүлнэ. Компьютер тоглоно. Ийм л байдалтай байгаа юм. Эмч нарын өдрийн ажлын цагийн хуваарийг тайлбарлах гэсээр байтал гол өгүүлэмжээсээ жаахан хазайв. Миний араас дугаарлаж байсан хүнд 20 минутын өмнөх дугаар өгсөн гэсэн дээ. Тэгээд бид хоёр эмчийн өрөөний үүдэнд зэрэг очив. Тэнд дугаарлаж байгаа хүн нэг ч алга. Эмч нэг охиныг үзээд гаргав. Тэгээд өнөөх 15:40 цагт дугаар авсан хүн ороод хүүхдээ үзүүлэх гэтэл авсан цагтаа үзүүл гэдэг юм байна. Би ч гэсэн тийм хахир яриа, зэвүүн харц хараад л хаалгыг нь хаав. Тэгээд өрөөнийх нь үүдэнд 40 минут зогслоо. Ер хүн ирдэггүй.
Тэр зуур өнөөх эмч бусад эмчийн өрөө хэсч, дэмий ярьсан шиг яваад байгаа байхгүй юу. Тэгээд "Биднээс өөр үзүүлэх хүн алга юм шиг байна. Одоо хурдан үзээд, яах ёстойг хэлээд өгчихөж болох уу” гэж зөндөө гуйлаа. Ер халгаах шинж алга. Цаг л бол цаг гэнэ ээ. Энэ мэтээр хүмүүс нь ирэхтэй үгүйтэй байсаар эмч өдөрт үзэх ёстой 20 гаруй хүнийхээ ердөө талыг нь үзвэл их юм. Дунд нь цайлж, ундална. Өдөр ид ажлын цагаар хүмүүс эмнэлэгт ирэх нь ховор. Ингээд л эмч нар өдөржин шахам зүгээр сууж, гиюүрч, сул цалин авч байгаа юм даа. Эмчийг цагтаа ир гэж загнаж байхад шүд нь идээлээд, эрүүний яс руугаа орчихсон хүүхэд гадаа нь өвчиндөө шаналаад сууж байх жишээтэй. Нөгөө эмчийн тангараг, энэ тэр хаана байна. Эмнэлгийн дарга нар нь эмч нараа зүгээр суулгах гэж ийм журам гаргадаг юм уу бүү мэд. Эсвэл эмч нар нь зүгээр суух гэж ийм журам гаргуулах санал өгөв үү.
Ямар ч байсан эмнэлгийн үйлчилгээ гэж үнэхээр алга. Нялх хүүхэд үүдэнд нь голдоо ортол уйлж, ёолж байхад хэнэггүй сууж байгаа эмч зүгээр суусныхаа төлөө цалин авдаг тогтолцоогоо халаач ээ. Зарим эмчийн цаг бол бүр 14 хоногоор дуусчихсан байх жишээтэй. Үнэхээр тэгтлээ их цаг наргүй байдаг юм уу, тэгээд 14 хоногийн хугацаандаа хэчнээн хүн ирж үзүүлдэг ч юм билээ, мэдэхгүй. Өнөөдөр эмнэлэгт авсан цагтаа ир, эсвэл түргэнээ дууд гэдэг хоёр л сонголт үлдэж. Нэг ёсондоо бараг л өөрсдөө мэдээд эмчил, эсвэл хувийн эмнэлэгт ханд гэж байгаатай ялгаагүй. Түргэн дуудахааргүй мөртлөө эмчид үзүүлчихмээр үед олон л байх. Тэр тохиолдолд өвдөөд юм уу, өөрөө мэдээд эмчлэхээс өөр сонголтгүй л болчихоод байна даа.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Н.Пунцагболд
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3903
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих