Тахиан мах, зайдастай Испани маягийн гоймонтой хуурга
Бэлтгэх хугацаа – 40 минут
4 хүний порц
Орц:
- 350 гр ясгүй, хальсалсан тахианы гуяны мах, 1.5 см хэрчсэн
- 250 гр зайдас, 1.5 см хэрчсэн
- давс, хар перец
- 1 цайны халбага оригано
- 1/3 аяга оливын тос
- 2 ш дунд зэргийн сонгино, жижиглэн хэрчсэн
- 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
- 2 ширхэг лаврын навч
- ¾ аяга улаан лоолийн зутан
- 350 гр шпагетти гоймон, 7.5 см-ын хэмжээтэй хугаласан
- үрсэн бяслагаар бэлэн болсон хоолоо чимэглэж болно
Хийх арга
- Том саванд ус буцалгана.
- Тахианы мах болон зайдсаа 2 цайны халбага давс, 1 цайны халбага хар перец болон ориганогоор амтлана.
- Тогоонд оливын тосоо халааж тахианы мах болон зайдсаа гадаргууг нь борлотол 5 минут хуураад тосыг нь шүүн тавган дээр шилжүүлнэ.
- Галаа бууруулан сонгино, сармис, лаврын навч, улаан лоолийн зутангаа мах хуурсан тостой тогоондоо хийж тогтмол хутган тосоо гүн улаан өнгөтэй, сонгиноо зөөлөртөл нь болгоно (6-8 минут). Хэрвээ сонгино наалдаад байвал ус нэмж модон халбагаар тогооныхоо ёроолыг хусна.
- Хуурсан сонгино дээрээ шпагетти гоймонгоо нэмж алтан шаргал өнгөтэй болтол нь ойролцоогоор 6 минут хуурна. Дараа нь тахианы мах, зайдсаа нэмээд гоймонг 1.5 см орчим давахаар буцлам халуун ус хийнэ. Гоймон бүрэн болж, соус өтгөртөл ойролцоогоор 10 минут зөөлөн гал дээр буцалгана. Хүсвэл давс, перец нэмж үрсэн бяслагаар чимэглэж болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3905
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих