
Харин Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас ирсэн ил захидалд хариу мэдэгдэхдээ ""Харилцаа холбооны салбарт ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах” тухай шийдвэр 2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу ажил нь хийгдэж дууссан. 2008 оноос Зам, тээврийн сайдаар дөрвөн жил ажиллахдаа УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан төмөр замын бодлогыг манай Засгийн газар огтхон ч зөрчөөгүй. Уул уурхайн бүтээгдэхүүн нь шууд гадагшаа гарах зарим боомтод нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг "Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын дагуу УИХ-д өргөн мэдүүлээд байна.
"Банк оф Чайна”-гийн салбарыг Монголд байгуулах асуудал Засгийн газрын түвшинд огт яригдаагүй. "Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан "Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлэх зохион байгуулалттай аян эхэлсэн тул энэ хуулийн төслийг эгүүлэн татсан” дурдсан. Гэтэл Х.Баттулга ямар учраас дээрх дөрвөн асуудалд шаргуу тэмцэж, эсэргүүцэх болсон учир дутагдалтай болж хувирсан юм.
Магадгүй дараачийн Ерөнхийлөгч болох нум сумаа агссан хэрэггүй үү. "Женко” Х.Баттулгад Ерөнхий сайд байх заяа дутсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлснээр Х.Баттулга дараачийн Ерөнхийлөгч болохоор зүтгэсэн гэж үү. Ц.Элбэгдоржий Ерөнхийлөгч байх хугацаа 2017 оноос дуусгавар болно. Ц.Нямдорж гишүүн "Дараачийн Ерөнхийлөгч болох хүний нэг нь Х.Баттулга. Нөгөө нь бие даагч С.Ганбаатар. Өөрсдийгөө дараачийн Ерөнхийлөгч гэж шийдвэрлэчихсэн. Түүндээ хүрэхийн тулд улс орныг сүйтгэхээс буцахгүй байна. С.Ганбаатар гэдэг этгээд Оюутолгойг Олон улсын шүүхэд өгнө гэсэн. Шүүхийн шийдвэрээ ард түмэнд танилцуулах хэрэгтэй. Өнөөдөр юу болж байна вэ гэхээр Монголын Засгийн газар ухаан муутай алхам хийсэн болохоор хэв журмынх нь дагуу татвараа авчих юман дээр зогсгүй үйлдэл хийчихсэн болохоор "Рио Тинто” мэдэгдэл хийсэн.
"Энэ
хууль бус, болчимгүй үйдлээ зогсоохгүй бол далд уурхайн ажил байхгүй
шүү” гэдгээ мэдэгдчихсэн байна. Ингэж л улстөрчид улсыг хорлож байна.
Монголын төр төмөр замын талаар шийдвэрээ гаргах хэрэгтэй. Алийн болгон
нэг хүнээс айж улсын хөгжлийн асуудлыг хойш татах юм. Нэг хүн Монголын
төрийг хэдэн удаа хорлож болох вэ гэдэг асуудал үүсчихээд байгаа юм. Энэ
нь манай улстөрчдийн арчаагүй байдал. Энэ бүхнийг УИХ-ын гишүүд цөм
мэдэж байгаа. АН, МАН-ынхан толгой дараалан бүх баримт бичгийг мэддэг.
Харин айгаад хэлэхгүй байгаа юм. Аймхай хүн 10 үхнэ гэдэг байх аа.
Эцсийн
эцэст үнэнд гүйцэгдэнэ. Одоо тэр байдлаасаа гарах гэж хөгийн юм зохиож,
найруулагч нь "Би байсан” гэж зарлаад явж байна. Улс орныхоо эрх ашгийг
УИХ-д орж ирсэн гишүүд, улс төрд тодрох зорилготой нөхөд мөн ч их
хорлох юм даа” гэсэн удаатай. Х.Баттулгын хувьд зургаан жилийн өмнө
хэрэгжих байсан төмөр замыг одоо болтол дарсаар суугаа. "Мөнгө өгөхгүй
байна” гэж өөрийнхөө эхлүүлсэн тоглоомыг ийм үгээр аргацаалж байгаа ч
Ерөнхийлөгч болчихвол гэрлийн хурдаар барьчих юм биш биз.
С.ТУГАhttp://www.info.mn/
С.ТУГА

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3907
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих