Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан "Дээд боловсролын
сургалтын байгууллагад сургалцагчийн тэтгэлэг олгох журам"-д нэмэлт
өөрчлөлт оруулжээ. Одоо өдрийн ангийн бүх оюутанд голч дүн
хамаарахгүйгээр үндэсний тэтгэлэг олгож байгааг өөрчилж, 2.0-оос доошгүй
голч дүнтэй бакалаврын өдрийн ангид суралцагчид үндэсний тэтгэлэг
олгохоор шийдвэрлэсэн байна. Үндэсний тэтгэлгийн хэмнэгдсэн төсвөөс
дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн суралцагчдын эхний ээлжийн
санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болох аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3909
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих