Ерөнхийлөгчийн гэрт өнгөрсөн баасан гаригт АН-ынхан цуглаж хуралдсан мэдээлэл байна. Намынх нь фракци, бүлэглэлийн зөрчилдөөн даамжирч, төрийн зарим ажилд саад тушаа болж байгаа учраас нэгдсэн цул болж ажиллахыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатуу үүрэгдсэн сурагтай. Мэдээж энэ хуралд нь МоАХ фракцийн тэргүүн Х.Баттулга гишүүн очоогүй гэнэ. Хурлаар бие даасан тоглолт хийх дуртай "задарсан” зарим фракцийг нэгтгэхээр тохирсон гэх мэдээлэл ч бас байна. Өөр онцлох зүйл нь нам дотроо рейтинг өндөртэй яваа зарим хүнийг Ерөнхийлөгч нэрлэж улам сайн ажиллахыг хүссэн гэх. Энэ нь УИХ-ын дарга З.Энхболд. Асуудалд шударга, зөв байр сууринаас ханддаг учраас сөрөг хүчин болох МАН-ынхан ч дэмжиж байгааг нь АН-ынхны далд судалгаагаар батлагдсан юм байх. Ийнхүү фракциудын үл ойлголцол, зөрчилдөөнөөс болж намынх нь нэр хүнд унаж байгаад хэн хүнгүй санаа зовж хурал цуглааныг байн байн зохион байгуулж байгаа нь энэ бололтой. Хэвлэлийн хуудаснаа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "АН-ын фракци сөрөг хүчин байхдаа намдаа гай болдог. Эрх барихаар төрд гай болдог” гэж онцолсон нь бий. АН-ын фракциудад хэн, хэн хамаарч байгааг зургаар хүргэе. Энэ удаа зөвхөн УИХ дахь АН-ын гишүүдийг хамруулсан болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих