Хар
тамхины хэрэгт холбогдон улмаар Тэмүүжин сайдын нялх амраг хэмээн
хэвлэлээр цоллуулаад байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох
хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн I шүүхэд хаалттай хэлэлцлээ.
Энэ
үеэр шүүгчдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх
бүрэлдэхүүн хүлээж аваад шүүх хурлыг хойшлуулж, хурал болох хүртэл
шүүгдэгчдийг цагдан хорих шийдвэрийг гаргалаа.
Шүүгчдэгчийн дунд насанд хүрээгүй гурван хүүхэд байгаа юм.
Г.Сарангэрэл
нарыг өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны шөнө 03.00 цагийн үед Эрүүгийн
цагдаагийнхэн машин дотроос нь саатуулсан байдаг. Ингэхдээ тэднийг хар
тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн
Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Тодруулбал, тэдэнд
эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйн ангиар шалган улмаар
яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих