
Өвчтөний хэвлийн гялтан хальсыг шүүлтүүр, хэвлийн хөндийг диализатор сав болгон ашиглаж, бөөрний үйл ажиллагааг орлуулж буй арга тул ийм эмчилгээ хийснээр бөөрний өвчин эдгэхгүй. Тиймээс бөөр шилжүүлэн солиулах хүртлээ, эсвэл насан туршдаа ийм эмчилгээ хийлгэн амьдарч болно. Хоёр бөөрнийх нь 10 хүрэхгүй хувь нь арай чүү ажиллаж буй хүмүүст эдгээр эмчилгээг хийдэг. Манай улс энэ гурван аргыг хослуулснаар бөөрний эмчилгээгээр дэлхийн түвшинд хүрч байгаа юм. Бөөр, шээсний замын өвчин манай улсын иргэдийн дунд хамгийн их тархсан өвчнүүдийн гуравдугаарт ордог. Өдгөө бөөрний архаг дутагдалтай 400 гаруй хүн Монголд байгаагийн 175 нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт цусаа шүүлгэж байгаа бол цаана нь 50 орчим хүн цусаа шүүлгэж чадалгүй дугаарлаж байгаа аж.
Эмнэлгийн тусламж авч чадалгүй шаналж байгаа тэр хүмүүсийг хэвлийн диализ эмчилгээнд хамруулах юм байна. Тухайн өвчтөн энэ эмчилгээг эхний нэг сард амбулаториор эмчийн хяналтад хийж байгаад сурсныхаа дараа эмнэлгээс эмчилгээний уусмалаа аваад гэртээ, ажил дээрээ, хөдөө явж байхдаа ч өөртөө хийх боломжтой. Бас аппарат хэрэглэхгүй байж болдог давуу талтай. Тэгээд ч хямд.
Гемодиализ эмчилгээгээр нэг удаа цусаа шүүлгэхэд 150.000-160.000 төгрөгийн зардалтай бол хэвлийн диализ эмчилгээний нэг удаагийн өртөг 100.000 төгрөг. Нэг дор 20.000 төгрөгийн үнэтэй хоёр литр шингэн (өдөрт нийт дөрвөн удаа найман литр) өөртөө хийнэ. Ийм эмчилгээг долоо хоногт гурван удаа хийх шаардлагатай. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд гемодиализ, хэвлийн диализ эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг аж.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3933
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих