Орос улс Халх Монгол улстай 1687-1688 онд дайны байдалтай байхдаа Зүүнгар улсыг Халх Монгол улсын эсрэг турхирч, Халх-Ойрадын дайныг өдөөсөн бөгөөд 1688 онд Зүүнгар улс ялалт байгуулан Халх Монголыг эзэлж авахад Халх монголчууд нь Манж-зөрчидийн мэдэлд оржээ. Шибэрийг Оросууд эзэмшихээр улайран давшиж Манж Чин гүрэнтэй зүүн өмнөд хэсгээрээ шууд хиллэн Албазин, Нэрчүүгийн цайзуудыг байгуулсан боловч манжийн Энх Амгалан хаан үүнийг эсэргүүцэн 1685 онд цэрэг илгээн Албазин /Якса/ цайзыг сүйтгэсэн байна. Албазины хэрэг явдалаас үүдэн Оросын талаас Манж Чин гүрэнтэй анхны найрамдалын гэрээ байгуулах шаардлага гарч оросын элчин сайд Ф.А.Головин "Нэрчүүгин гэрээ”-г байгуулалцжээ.
Галдан бошогт хаан Оросын талаас цэрэг, зэвсэгийн тусламж хүсэхэд Оросын тал цааргалж хариу өгөхгүй байсаар байсан хэр нь 1689 онд Орос, Манж хоёр улс "Нэрчүүгийн гэрээ” байгуулж Гадаад Хянганы нуруу (Становын нуруу)-гаар хилийн заагаа тогтоосон байна. Ийнхүү Орос, Манж хоёр гэрээ байгуулж газар нутагийн хуваариа хийсэнээр Оросын талд Байгал нуурын монголчууд бүрэн шилжсэн байна. Галдан бошогт хааныг манжуудын эсрэг турхирч байсан Орос улс ар хударгаар нь Манж Чин гүрэнтэй найрамдал байгуулсанаар Халх Монголд эзэн суусан Ойрадын Галдан бошогт хаан Оросын талд хэрэггүй болж, Галдан бошогт хаан үнсэнд хаягдсан шалз лугаа адил ганцаар хоцорсон байна. Орос улс Манж Чин гүрэнтэй гэрээ байгуулсанаар Зүүнгарын Галдан бошогт хаанд цэрэг-зэвсэгийн тусламж үзүүлэх шаардлагагүй, ач холбогдолгүй болсон бөгөөд манжийн довтолгоон ирэх нь зайлшгүйг мэдэрсэн Галдан бошогт хаан хий дэмий л нүдээ ширгэтэл Оросын талаас дэмжлэг горьдсоор байжээ.
Улаан будангийн тулалдааны дараа Орос улс Зүүнгарын Галдан бошигт хаан-аас бүрмөсөн нүүр буруулж, ойрадын элчисийг Томск хотоос цааш гаргахгүй байх шийдвэр гаргасан боловч энэ тухайгаа Галдан хаанд мэдэгдээгүй ацагнасан бодлого барьсаар байжээ.
Ийнхүү Галдан бошогт хаан Оросын турхиралтаар Халх Монгол улс уруу довтолж өөрийн угсаа нэгтэн монголчуудаа Манжийн хатавчинд шахаж оруулсан боловч хударгагүй зан гаргасан Оросын бодлогын үр дүнд оросуудад хулхидуулсан Галдан бошогт хаан Орос, Манж хоёрт урд хойд талаасаа шахагдаж, баруун талдаа урван тэрсэлсэн Зүүнгарын Цэвээнрабдан ханд буцах замаа хязгаарлуулж, Галдан бошогт хаан зөвхөн өөрийн хүчээр Манж Чин гүрэн ба Халх Монгол хоёрын холбоотны эсрэг байлдахаар болжээ.
Оросын царь I Петр (1682-1721)
Зүүнгарын Галдан бошигту хаан (1671-1696)
Манжийн Энх Амгалан хаан (1661-1722)
Бодонгууд М.Дөш
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих