Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 9. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 12. Онгоц одтой, 8 цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Эерэг
өдөр. Од гарагсын нөлөөгөөр өнөөдөр та гэртээ байж, гэр
бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрөөх бололтой. Гэрээ сайхан засч тохижуулан
тав тухтай орчинг бүрдүүлж чадна, гэхдээ энэ нь таны санхүүд шууд тусах
тул бага зэрэг хүндрэл гарна. Гэсэн хэдий ч хэрвээ та нэгэн чухал ажил
дээр тамгаа дарчихвал санхүүгийн хүндрэлээс гарч дэлгүүр хэсэхэд
асуудалгүй болно. Одоо бол та мөнгөндөө их гамгүй харьцаж байна.
Тиймээс зайлшгүй худалдаж авах зүйлдээ л мөнгө зарцуул.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр
боломжинд найдан бүх зүйлийг хаях хэрэггүй. Бүх зүйлийг нарийн шалгах
нь чухал бөгөөд өгөгдсөн нөхцөл байдал танаас юу хүлээж буйг мэдэж ав.
Ажил дээрээ зохистой хэмжээг барь, эс бөгөөс хувийн асуудалдаа хэтэрхий
их цаг зарцуулах нь удирдлагыг уцаарлуулах болно. Зарим хүмүүс ажил
дээрээ стресст орох ба, зарим хүний хувьд аливаа зүйлс тийм ч амархан
сайжрахгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Ажил
хайж байгаа хүмүүс ярилцлаганд амжилттай байна. Гоо үзэсгэлэн амар
амгалан байдал тааламжтай нийгмийн харилцан үйлчлэлийг үзүүлсэн өдөр.
Гэхдээ залхуурал өөрийгөө өөгшүүлсэн байдал ч байна. Энэ нь өнөөдөр таны
хувь хамгийн сайн үйл явдал юу вэ гэдгийг шийдэхэд хүргэнэ. Удирдах
албан тушаалын хүмүүс таньд таатай байна. Хэрвээ та бизнес хийхээр
төлөвлөж байгаа бол эцэг эх чинь маш том дэмжлэг үзүүлэх бололтой.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр
гэр орныхоо асуудалд анхаарах, хайртай хүндээ халамж тавих өдөр. Та
хэн нэгэн хүмүүс таниас хамааралтай байж таны бодол үнэ цэнэтэй байхад
үнэхээр дуртай байх болно. Хэрвээ гэр бүлийн чинь асуудал шийдвэрлэхэд
төвөгтэй бол бүх гишүүдээ оролцуулаад нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлээрэй.
Арслан (7/23-8/22)
Учир утгатай өдөр. Арслангуудын сэтгэл дотор хаврын салхи хуйсганаад
өнгөрнө. Юмс хүссэнээр чинь болохгүй бол танд таагүй мэдрэмж төрөх байх.
Тиймээс онц шаардлагагүй зүйлд цагаа дэмий үрэх хэрэггүй. Хийх ажлаа
зөв төлөвлөж, цагаа зөв зохистой зохицуулах нь чухал. Амт шимтэй хоол
идэж, итгэлт нөхөдтэйгээ элдвийг хүүрнэж амрах нь таны сэтгэлийг
сэргээнэ.
Охин (8/23-9/22)
Өнгөрсний
тухай бодон түүнээсээ суралцах нь ирээдүйд тохиолдох олон зүйлүүдийн
зөв хариултыг олоход туслана. Мэдлэгийнхээ хүрээг тэлэхийн хүсч байгаа
хүмүүс ном болон судалгааны материал уншаарай.Янз бүрийн гүн ухааны
санааны тухай мэтгэлцээн маргаанд сэтгэл ханамжтай байна. Хэрвээ та
нэмэлт орлоготой болбол хайрттайгаа хамт тэмдэглэ.
Жинлүүр (9/23-10/22)
Таны амжилтын өмнө ар араасаа цуварсан бага зэргийн саад тотгор гарч
ирнэ. Тоох хэрэггүй. Та болон таны хамтрагч чинь тулгамдаад байгаа
асуудалд хангалттай анхаарал төвлөрүүлж чадахуйц завтай болох хүртэл түр
хүлээсэн нь ухаалаг шийдвэр байх болно. Тиймээс тааламжит цагийг
хүлээгээд алгуурхан урагшилсан нь танд илүү амжилтыг авчирах болно.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр гайхалтай байх ч баярласандаа босоод харайх зүйл арай л
болохгүй. Хэрвээ та энэ өдөр ажилгүй бол сэрүүлгээ унтраан хөнжлөө
нөмрөөд зүүдний ертөнцөөр аялаарай. Хэдийгээр та хаа нэгэн газар эрт
байх шалтгаантай ч од гарагс өглөө оройтож босвол сайн нөхцөл байдлыг
илгээж байна. Ажил дээрх тулаан магадгүй хэн нэгнийг нулимстай хоцрооно.
Энэ нь бусдыг ч гэсэн гунигтай болгох магадлалтай.
Нум (11/22-12/21)
Нумынхан
гарал үүсэлтэй холбоотой дайн дэгдээнэ. Хайртай хүмүүстэйгээ
харилцахад зарим нэг сэтгэлийн дарамт үүсч магадгүй. Хадмуудтайгаа хамт
байхад тээртэй байж ч болзошгүй. Эдгээр хүмүүсийн талаар бодлоо
өөрчилж энэ байдлыг давж гарч чадна. Тэд танд өөрсдийн сонирхлыг, та
харин өөрийн сонирхлыг ярьж, их зүйлийг сурч авна.
Матар (12/22-1/19)
Таатай өдөр. Гэр орноо өөрчлөн шинэ газарлуу нүүх нь танд шинэ амьдралыг
авчрах бөгөөд одоо таны хийх зүйл бол амьдрах орчин нөхцлөө сайжруулан
эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх нь чухал.
Хумх (1/20-2/18)
Үр өгөөжтэй өдөр. Хайртай хүнтэйгээ өнгөрөөсөн цаг мөчөөс таашаал авна. Хань тань таны ойлгож чадахгүй байгаа ямар нэгэн зүйлээс болж зовж шанална. Од гарагийн нөлөөллөөр гэр бүлийн асуудал чухал болно. Та ирэх баяр ёслолд бэлдэх талаар бодно. Ажил төрөл бүтэмжтэй байж, мөрөөдөл биелэгдэж болох мэт санагдана. Үнэтэй зүйл худалдан авах нь санхүүд нөлөөлнө. Та үүнийг зөрчвөл хожим нь харамсана. Үдэш хайртын тань хооронд гал авалцана. Та галыг улам асаахгүй бол удахгүй дуусна.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр
амлалтаар дүүрэн өдөр байна. Загасны ордны хүмүүсийн ихэнх нь ажил
мэргэжлийн үүрэг, гэр бүлийн хариуцлагын тэнцвэр, сэтгэл хөдлөлөө дарах
гээд олон зүйлүүдийг өөртөө авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ирээдүйн
санхүүгийн төлөвлөгөө цаашид орж ирэх орлогоос хамааран төлөвлөгдөнө.
Гэр орон, албан тасалгаандаа тавилга хайж байгаа хүмүүст ашигтай наймаа
хийх их хүндрэлтэй байх болно. Хувийн ганцаарчилсан тоглолт хийх байдал
ихэнх арслангын ордныхонд ажиглагдана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих