Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 13. Эрхтэний тэнгэрт одтой, 7 улаан мэнгэтэй хар морь өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Харилцаа
холбоонд тааламжгүй өдөр. Од эрхсийн таагүй нөлөөнөөс болоод харилцан
ойлголцол, бие биедээ буулт хийх гэдэг зүйл огт алга болно. Тиймээс
хэрэв та даргатайгаа чухал хэргээр ярилцах, төр засгийн өндөр албан
тушаалтанд хандах гэж байгаа хүлээцтэй тайван байж, биеэ барихыг зөвлөж
байна. Сэтгэлээр бүү уна. Удахгүй та замдаа тохиолдоод байгаа бүх саад
бэрхшээлийг даван туулах болно. Харин түншийн харилцаа болон биеэ авч
яваа байдалдаа өөрчлөлт оруулах хэрэг гарч болзошгүй.
Үхэр (4/20-5/20)
Та
өнөөдөр ердийнхөөсөө илүү завгүй байна. Жаахан чармайлт ч том зүйлд
хүргэх тул ажил үүргээ гүйцэтгэхдээ баяртай байх болно. Буд гараг
хилэнцийн оронд орж Сугар гарагтай холбогдсоноор таны нийгмийн амьдрал
илүү хурдан байх болно. Үгээр болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадвар
тань нэмэгдэж амьдралын төлөө ярьж бичдэг хүмүүст тусална.
Хамтатгах (5/21-6/21)
Аливаа
зүйл урсгалаараа явж өнгөрнө. Хурдасгах оролдлого чинь асуудал
үүсгэнэ. Ихэрийн ордныхон театрийн урлагт дуртай ба үйл явдлын ард баяр
хөөртэйгөөр ажиллах болно. Үүнд сайн дураараа оролц. Нэгэнт та дотор
нь байгаа борлохоор таныг тайзан дээр гарахад удаан хугацаа шаардахгүй.
Хайр дурлалын асуудал хүчтэй байна. Романтик оройн хоол төлөвлө. Хайр
дурлалд дотносох боломжийг бүү алд. Оюун ухааны хөгжил дотоод
мэдрэмжээс үүснэ.
Мэлхий (6/22-7/22)
Хүнд
өдөр. Ажил мэргэжлийн салбарт уналт ажиглагдана. Юуны өмнө өнөөдөр
төлөвлөсөн ажил болон ямар ч идэвхтэй үйл ажиллагаа хүссэн үр дүн авч
ирэхгүй гэдгийг анхаар. Төр бүрийн гэрээ хэлэлцээр хийх, гэр бүлээ
батлуулах зэрэгт тааламжгүй. Тиймээс энэ өдрийг амьдралынхаа алдаа,
оноог нэг бүрчлэн бодож тунгаахад зориулсан нь дээр. Харилцаагаа
хязгаарла. Хэт задгай яриа муу нөлөө үзүүлнэ.
Арслан (7/23-8/22)
Ер бусын өдөр. Өнөөдөр ямар нэгэн шинэ содон зүйл хийх нь таныг
хаврын цэцэг шиг л сэргээнэ. Гэхдээ та өнөөдрийг өөртөө дүн шинжилгээ
хийж өнгөрүүлэх хэрэгтэйг мартаж болохгүй. Магадгүй өөртөө сэтгэл
дундуур байгаагаа мэдэрч болох ч бүгдийг засч болно. Өөрийнхөө давуу
талыг мэдэр. Аз жаргалтай хүн байхыг хүсч байгаа л бол өөртөө амралтыг
зөвшөөр.
Охин (8/23-9/22)
Та
юу хийхээ хэн нэгэнд хэлэх шаардлагагүй. Хэрэв тэд таны орон зайд
хандвал та дэлбэрэх болно. Тайван байхын тулд бусдад хамаг юмаа ярих
хэрэггүй. Анхны туламжинд, ажлын байрны, эрүүл мэнд, аюулгүйн байдалд
суралцах зэргээр өөрийн чадвараа ахиулах боломжууд ашигтай байж
магадгүй. Энэ нь таны оюун ухааныг тэлэх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Өглөөгүүр таны эрч хүч сул байна. Алдагдсан эрч хүчээ орондоо удаан
хэвтэн гэр орныхоо асуудлууд энгийн амархан байдлаар хүлээн ав. Гэвч үд
дунд эрч хүч чинь эргэн ирэх боловч зарим нь сулбагар хэвээрээ л байх
болно. Шургуу хөдөлмөрлөж өөдрөг үзэлтэй байж, урам зоригоор дүүрэн
байгаарай. Мөнгөө үрэх нь тийм ч тохиромжгүй үе биш бөгөөд аз сорьсон
зүйлд хөрөнгө оруулалт хийх нь танд болон бусдад ч ашигтайгаар эргэх
болно
Хилэнц (10/23-11/21)
Тэвчээр шаардсан өдөр. Урлагийн ажилд оролцох нь танд шинэ найдварыг
төрүүлнэ. Сонголт хийхдээ ойр дотныхоо хүмүүсийн мэдээлэл саналыг авах
нь тустай. Учир нь тэд таниас илүү туршлагатай хүмүүс. Өвөө эмээгийндээ
зочлон цагийг хамт өнгөрөөх нь таны гэр бүлийнхний талаар илүү их мэдэх
хүсэлд хангалттай хариу өгнө. Ууртай зан бусад өдрүүдийнхээс хурдан
төрнө. Та энэ өдөр уураасаа болоод гал гаргаж болзошгүй тул хэлэх гэж
буй үгээ цааш нь залги.
Нум (11/22-12/21)
Нумынхан
гарал үүсэлтэй холбоотой дайн дэгдээнэ. Хайртай хүмүүстэйгээ
харилцахад зарим нэг сэтгэлийн дарамт үүсч магадгүй. Хадмуудтайгаа хамт
байхад тээртэй байж ч болзошгүй. Эдгээр хүмүүсийн талаар бодлоо
өөрчилж энэ байдлыг давж гарч чадна. Тэд танд өөрсдийн сонирхлыг, та
харин өөрийн сонирхлыг ярьж, их зүйлийг сурч авна.
Матар (12/22-1/19)
Таны болон эргэн тойрны хүмүүсийн чинь сэтгэл хөдлөл нэмэгдэх учраас
зөөлөн ханд. Хэн нэгэн чамд маш их ажлыг хүчээр өгөх гээд байвал
дипломат аргыг их тунгаар ашигла. Ширээгээ цэгцлэн, хэрэггүй мэйл зэргээ
устгахад тааламжтай өдөр бөгөөд хэн нэгэн холоос зочин ирэх гэж байгаа
тохиолдолд өрөөгөө цэвэрлэн хэрэггүй зүйлсүүдээ гаргаж хаяарай.
Хумх (1/20-2/18)
Сорилттой өдөр. Энэ өдөр эхлэхээс өмнө таны сэтгэл өөдрөг байвал зохино. Та болон таны хайртын хоорондох маргаан сэтгэлээр унагах шалтгаан болно. Гэхдээ үүнийг үдэш болохоос өмнө шийдвэрлэвэл зохино. Хэн нь илүү хүчтэй вэ гэсэн тэмцэл ажил дээр өрнөнө. Залуучууд эцэг эх нь зөвшөөрөхгүй байсан ч энэ шөнө ямар нэгэн нууц зүйл төлөвлөнө. Эртний суутнуудын сургаалыг хүндлэх нь зөв. Энэ үдэш аюултай байх тул та хаана хэнтэй яваадаа байнга хяналт тавь. Бусад хүмүүс таны энэ өдрийн төлөвлөгөөний талаар мэдэх нь зөв. Хүчтэй сэтгэл хөдлөл болон галзуу дурлал хайр сэтгэлийг тань цэцэглүүлнэ.
Загас (2/19-3/20)
Өөрийнхөө
хэр хэмжээнээс хэтэрсэн амлалт бүү өг. Өглөө эрт ажлаа эхлэх нь олон
загасныханд амжилт авчирна. Амар тайван байдал таныг анхаарлаа
төвлөрүүлэхэд тустай. Хэрвээ бодол санаанд чинь ямар нэгэн хайр дурлалын
тухай зүйл орж ирвэл аливаа зүйлийг санаагаараа болгож бат бөх суурийг
тавиарай. Мөнгөнд одоо анхаарлаа хандуулах ёстой болж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих