Хүн төрлөхтөнд эртнээс уламжилсан заншлын хамгийн эртнийх хамгийн урт настай нь хоол хүнс үүцлэх үйлдэл юм. Өлсөх аюулаас аврагдахын тулд хүнсний зүйлийг үүц болгон хадгалдаг, байсан нь өнөө ч янз бүрийн хэлбэрээр гол төлөв бөмбөрцгийн умард хагас буюу сэрүүвтэр орнуудад орхигдоогүй ажээ. Хүнс бол хурдан муудаж чанараа алддаг тул өмнөдийн халуун дулаан орнуудад удаан хугацаагаар хадгалах боломжгүй юм. Харин өрнөдөд бол 2000 жил хадгалагдсан хүнсний зүйл олдсон байна. Тэр нь Ирланд, Шотландын хүйтэн намаг газарт байжээ.
Хүйтэн намагт нь юм муудуулдаг элдэв нян тэсдэггүй, амин харш (антибиотик) чанартай тул хүнсний зүйл удаан хадгалах нөхцел сайтай ажээ. Тийм нөхцөлд хүйтэн намгийн гурван метрийн гүнд хэдэн зуун адодон торхтой юм байсныг олсон чинь дотор нь цагаан саарап өнгөтэй тос хийсэн байжээ. Зарим торхонд нь тавин кг тос хийсэн тийм их нөөц хадгаламжаа 2000 мянган жилийн тэртззх хүмүүс мартсан ч юмуу, эзнээ алдсан ч юмуу ашиглагдаагүй бас нэг их муудаагүй хэвтсээр байжээ. Харин үнэр нь их л таатай биш байсан ч нохойд өгөөд үзэхэд тэд дуртай идчихээд юу ч болоогүй өвдсөнгүй гэнэ. Энэ бол хамгийн эртний хүний нөөц юм. Гэтэл саяхан Гавайн Охау арлуудад нууж үүцэлсэн 505 тонн хүнсний нөөц олджээ.
Цөмийн дайн болж магадгүй гэж цагаан төмөр лаазанд битүү нөөшлөн хадгалсан тэрхүү хүнс бол саяханых учраас муудах шинжгүй шинээрээ байсан тул Бангладешийн ядууст бэлэглэсэн байна. Саяхан бас (2006 онд) Нью Йоркийн Бруклины гүүрийн баганан доогуур нууцлан нөөцөлчихөөд мартчихсан 352 мянган ширхэг загасны элгэн нөөш олджээ. Энэчилэнгээр Баруун Берлинд бас Зүүн Берлиний хүрээлэлийн аюулаас сэрэмжлзх зорилгоор ихээхэн хэмжээний хүнсний зүйл нөөцөлснөө цаг үө өөрчлөгдөж хоёр гөрман нийлсний дараа ЗХУ задарч сангирсан хүнд жилүүдэд Орост хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр ихэнхийг нь илгээжээ. Ийм баримтуудыг АНУ-ын ЮТА мужийн их сургуулийн эрдэмтзн Оскар Пайк гэдэг хүн хүнс судлаач учир бүтээлдээ дурдсан байна.
Харанхуйд бин битүү саванд тасалгааны дулаанаас хэтрэхгүй хэмдхадгалжчадвалхэдэнарван жилээр чанараа алддаггүй гэж тэр эрдэмтэн дурдаад ялангуяа овьёосны нэвс бол гучин жил ч хадгалах боломжтой, бас тослог багатай тул хадгалах хугацаа даадаг, олон жилийн дараа агшаамал хийхдээ харин бага ззрэг элсэн чихрээр амтлаад идвэл өрдөө ч хүндрэлгүй тухай тэр эрдэмтэн бичжээ.
Монголчууд бол хүнс нөөцлөхдөө газарт булдаггүй өвөрмөц соёлтой ард түмэн билээ. Монгол хүн махыг бол борцлох аргаар нөөцөлдөг. Сүүг бол хоер хэлбэрээр нөөцлөнө. Юуны урьд ааруул болгон нөөцөлдөг. Ааруул бол нар салхинд хатаасан суү юм .Нөгөө арга нь сүүг хуурайшуулж (мөн л нар салхинд) хадгална. "Хуурай сүү" гэж гадаад орнуудын бэлтгэдэг аргаас хавьгүй цэвэр, хялбар аргаар монгол гэрийн эзэгтэй нар сүүг хуурайшуулдаг байлаа. Тосыг ч гэсэн малын гүзээ, нарийн гздэсэнд хадгалдаг тул тийм ч амархан мууддаггүй байлаа. Хүнс үүцлэх уламжлалын хувьд монгол үндэстэн сонгодог аргатай байсаар ирсэн юм.
МЭДЭЭЧ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4011
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих