Ослыг газар дээр нь харсан гэрчүүдийн ярьж байгаагаар "Хас Транс” компанийн уг машин бараг тавь, жар орчим километрийн хурдтай эсрэг урсгалыг сөрөн яг л галзуу юм шиг давхисан бөгөөд хоёрын хоёр машин мөргөсөн уг машины жолооч нь ийм ноцтой осол гаргачихаад машинаасаа бууж ирэлгүй кабин дотроо гүрийгээд суугаад байсан аж. Мөн тэрээр ослын газар гар утсаараа бичлэг хийж байсан хүмүүсийн камернаас аль болох бултаж, ийм ноцтой осол гаргасандаа огтхон ч гэмшсэн шинжгүй байсан. Тэр ч байтугай хэргийн газар ирсэн хохирогчийн ах нь болох залуугийн футболкийг урж тастаж, өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэх зэргээр ямар ч ёс суртахуунгүй авир араншин гаргаж байсан тухай болсон явдлыг харсан гэрчүүд манай сэтгүүлчид ярьсан юм.
"Хас Транс” компанийн жолооны үнэмлэхгүй жолоочтой уг машинд мөргүүлсэн Хонда-Ариа машин дотор жолоочоос гадна хоёр эмэгтэй, мөн хоёр бага насны хүүхэд сууж явсан аж. Тэдний нэг болох жирэмсэн эмэгтэйн бие өнөөдрийг хүртэл сайнгүй байгаа бөгөөд хохирогчид бага насны хүүхдүүдээ зориулалтын машины суудал буюу карсид дээр суулгаж явсан тулдаа хоёр жоохон хүүхэд нь ноцтой бэртэл, гэмтэл авалгүй үлдэж чаджээ. Харин жолоо барьж явсан залуугийн нуруу, гар нь бэртсэн бол хажууд нь сууж явсан эмэгтэйн эрүү, хөл зэрэг эд эрхтэн нь гэмтсэн байна. Энэ хэрэг өнөөдрийн байдлаар ХУД-ийн Замын цагдаагийн тасаг дээр мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Хохирогчдын ар гэрийнхэн болон хэргийн газар ажилласан хэвлэл мэдээллийн ажилтнууд бид энэ хэргийг хэрхэн шийдэгдэхийг. Зам тээврийн ноцтой гэмт хэрэг гаргасан этгээд болон ямар ч жолооны үнэмлэхгүй хүнээр машинаа бариулж явуулсан "Хас Транс” хэмээх энэ компанид хуулийн ямар хариуцлага тооцохыг анхааралтай ажиглаж байна. Хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар. Монголын Замын цагдаагийнхан үнэхээр шударгаар ажлаа хийж чаддаг уу гэдэг талаар бид эргэн сурвалжилж, уншигч танд хүргэх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих