Хүннү гүрэн байгуулагдсаны 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Үндэсний эрх чөлөөний 103, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын буриад сурын харваа болж өндөрлөлөө. Буриад Сурын харваанд 2 шинэ мэргэн төрж, спортын мастер 2, спортын дэд мастер 3 төрсөн байна. Нийт 140 гаруй харваач оролцсон бөгөөд тэргүүн байранд Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул Хэрлэн сумын харьяат, "Цацраг Трейд”, "Дорнын гэрэгэ” компанийн харваач З.Ариунбат оржээ.
Харин удаах байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернейшнл компанийн харваач Б.Батбаатар, гуравдугаар байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Орхон аймаг, Эрдэнэт хотын харьяат МУГТ Даяр Дуурсах мэргэн Ш.Даваахүү орсон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих