ДОРЖПАЛАМ ЭРДЭНЭ ӨӨРТӨӨ ХУДАЛДАЖ АВДАГГҮЙ /БРИЛЛИАНТ/
Хамгийн үнэтэй чулуу гэдгийг хүн бүхэн мэднэ. Энэ эрдэнийг олон хүнтэй харьцдаг хүмүүс зүүхэд тохиромжтой байдаг гэнэ. Хаадууд, генералууд, дарангуйлагчид гэх зэргийн хүмүүст хамгийн тохиромжтой чулуу. Бусад хүмүүст нэг их тохиромжтой биш ажээ. Учир нь доржпалам нь дэндүү хүчтэй чулуу учраас хэр баргийн хүнд "хүнддэг" байна.
зүүчихээд" байгаа бол айх зүйлгүй. Одоо л таны чулуу танд сайн сайхныг авчирч, амьдралын бэрхшээлийг туулахад тань түшч, тулж байх болно. Хувилгаан эрдэнийг бөгжинд шигтгэж зүүвэл цус нөжрөлтийг дээшлүүлж, элдэв шарх сорив хурдан эдгэдэг. Цусаа цэвэрлэх, ялангуяа судасны хананд наалдсан өөх тосон бөмбөлгийг арилгая гэвэл хувилгаан эрдэнийг шиптэсэн бугуйвч зүүх хэрэгтэй гэнэ. 1834 оны дөрөвдүгээр сарын 17 нд Оросын хаан Александрын насанд хүрсэн өдөр анх нээсэн учраас энэ эрдэнийг Александрит гэж нэрлэсэн байна.
Хамгийн үнэтэй чулуу гэдгийг хүн бүхэн мэднэ. Энэ эрдэнийг олон хүнтэй харьцдаг хүмүүс зүүхэд тохиромжтой байдаг гэнэ. Хаадууд, генералууд, дарангуйлагчид гэх зэргийн хүмүүст хамгийн тохиромжтой чулуу. Бусад хүмүүст нэг их тохиромжтой биш ажээ. Учир нь доржпалам нь дэндүү хүчтэй чулуу учраас хэр баргийн хүнд "хүнддэг" байна.
Ямар ч
байсан энэ эрдэнийг өөрөө өөртөө худалдаж авах, хулгайлах зэргийг
цээрлэх хэрэгтэй гэнэ. Учир нь ийм доржпалам бүх сайн чанараа гээчихдэг.
Бэлгэнд, эсвэл өв залгамжилж авбал аюул багатай.
Хэрэв
чулуунд толбо, цав мэтийн ямар нэгэн сэв суусан бол ийм чулуу танд
зөвхөн хор л авчирдаг. Доржпалам эрдэнийн шигтгээтэй бөгжийг сард хоёр
өдөр /шинэ сар гарсны дараах хоёр хоногт/ зүүж байвал бөөрөнд чулуу
үүсэхээс хамгаалдаг, харин хүзүүний зүүлт хэлбэрээр зүүж байвал судасны
хатууралтай болохоос сэргийлэгдэхээс гадна зүрхний бах багасдаг юм
байна.
ХУВИЛГААН ЭРДЭНЭ /АЛЕКСАНДРИТ/
Гүн
өнгөтэй, 3 каратаас дээш жинтэй бол 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн
чулуунд тооцогдоно. Байгалийн гэрэлд тод ногоон өнгөтэй харагддаг бол
цахилгаан гэрэлд чернилэн ягаан өнгөтэй болдог. Энэ хоёрдмол өнгө нь
хүний цусны хоёрдмол шинжтэй/ артерийн ба венийн/ шидтэй юм шиг зохицдог
гэж үздэг. Учир нь хувилгаан эрдэнэ цус төлжилтийг зохицуулах, цусыг
цэвэршүүлэх зэрэг нөлөөтэй ажээ. Энэ эрдэнийн чулууг байнга зүүх
хэрэггүй, хэр баргийн хүнд "хүнддэнэ", тэгээд ч хувилгаан эрдэнэ муу
зүйлийг татаж байдаг дутагдалтай гэнэ. Хэрэв та энэ эрдэнийг таван жил
"амжилттайзүүчихээд" байгаа бол айх зүйлгүй. Одоо л таны чулуу танд сайн сайхныг авчирч, амьдралын бэрхшээлийг туулахад тань түшч, тулж байх болно. Хувилгаан эрдэнийг бөгжинд шигтгэж зүүвэл цус нөжрөлтийг дээшлүүлж, элдэв шарх сорив хурдан эдгэдэг. Цусаа цэвэрлэх, ялангуяа судасны хананд наалдсан өөх тосон бөмбөлгийг арилгая гэвэл хувилгаан эрдэнийг шиптэсэн бугуйвч зүүх хэрэгтэй гэнэ. 1834 оны дөрөвдүгээр сарын 17 нд Оросын хаан Александрын насанд хүрсэн өдөр анх нээсэн учраас энэ эрдэнийг Александрит гэж нэрлэсэн байна.
МАРГАД ЭРДЭНЭ /ИЗУМРУД/
1-р
зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу. Цэвэр тунгалаг ногоон өнгөтэй. Буд
гаригын энергийг өөртөө шингээсэн байдаг. Балар эртний үеэс л анагаах
увидастай чулуунд тооцогдож байв. Эзэн нь муу санаа агуулж явдаг бол энэ
чулуунд цав суудаг бөгөөд эзэн нь үүнийхээ төлөө аль муугаа үзэж
шийтгүүлдэг аж.Харин сайхан сэтгэлтэй хүнийг маргад
эрдэнэ нь ивээлдээ авдаг гэнэ. Маргад эрдэнийг үе үе ширтэж байваас
нүдний хараа сайжрахаас гадна нүдэнд хурсан "үүл" ч арилдаг байна. Хэрэв
маргад эрдэнийг зүүлт хэлбэрээр байнга зүүж байвал зүүд нойр ариусч,
тайван унтдаг болно. Татаж унадаг эпилелси өвчтэй хүн бөгжинд шигтгэж
зүүвэл, өвчин нь бүрэн эдгэрч, маргад эрдэнэ нь өөрөө бут үсэрч хагардаг
гэнэ. Энэ гайхамшигтай "чулууг сэтгэлээр унамтгай хүмүүс, байнга хий
хоосон айж түгшиж байдаг хүмүүс, гэнэт уурлаж бухимддаг гэх мэтийн
сэтгэл санааны өөрчлөлттэй хүмүүс зүүж байх хэрэгтэй.
Маргад эрдэнийг өв залгамжлан эдэлж хэрэглэж байвал түүний сайн нөлөө улам үржиж байдаг юм байна.
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4023
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих