Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 93, Ардчилсан хувьсгалын 24
жилийн ойн баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор Төрийн өмчийн хорооны дарга, Дорнод аймгийн Булаг сумын Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатарыг төрийн зүгээс ажил, хөдөлмөрийг нь өндрөөр үнэлэн шагнав.
Ургийн овог: Манхилаг
Овог: Дашнамжил
Нэр: Цогтбаатар
Албан тушаал: Төрийн өмчийн хорооны дарга
Мэргэжил: Барилга усан хангамжийн инженер, цэргийн хэргийн мэргэжилтэн, эрх зүйч, улс төрч
Төгссөн сургууль, мэргэжил:
1974 он Сүхбаатар аймгийн 10 жилийн бүрэн дунд сургууль
1981 он ОХУ-ын Свердловск / хуучин нэрээр/ хотын Уралын политехникийн дээд сургууль, барилга усан хангамжийн инженер.
1987 он Штабын дарга нарын дээд курс.
1996,1998 он. Улс төрийн боловсролын дээд курс.
1997-1999 он Техникийн ухааны магистр
1999 он Франц Улсын Нанси хотод усны бодлого, төлөвлөлт чиглэлээр курс.
1998 - 2002 он МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал:
1981 он Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэрт засварчин
1981-1987 он Цэргийн албан хаагч, бага дарга, офицер, БХЯ-ны харъяа
БЦЕГ-ын ... дугаар ангид барилгын гадаад материалын контрактын
мэргэжилтэн, штабын дарга.
1987-1991 он БЦЕГ-ын Төв Штабын нөхөн
хангалт, дайчилгаа, цэргийн алба хариуцсан офицер, штабын туслах. / Одоо
бэлтгэл офицер, хошууч цолтой./
1997-2004 он Улаанбаатар хотын
УСАГ-ын орлогч дарга, албаны дарга, Монгол-Испаны Вант Улсын техник
тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төслийн удирдагч.
2004-2008 он Сангийн яамны Тамгын Газрын дарга.
2008 он "Дэлхийн иргэн нийгэмлэг" ТББ-ын тэргүүн.
2009 он Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн.
2011 он Монголын Хүний Эрхийг Хамгаалах Үндэсний Холбооны Ерөнхийлөгч.
2011 он Хүний эрх, эрх чөлөө сонины Удирдах зөвлөлийн дарга.
2009-2010 он УИХ-ын гишүүний зөвлөх
2010-2012 он Сангийн сайдын зөвлөх
Шагнал:
1985 он МХЗЭ-ийн залуу гавшгайч алтан медаль
1987 он "Зоргол-87" хээрийн сургууль, Зэвсэгт Хүчний 60 жилийн ойн медаль.
2004 он НАА-н тэргүүний ажилтан.
2005 он Хөдөлмөрийн хүндэт медаль.
2008 он Төрийн албаны тэргүүний ажилтан.
2009 он Алтан гадас одон.
Гадаад хэл: орос, польш
Онцлох үйл явдал:
Нэг. Арван мянган цэргийн
албан хаагч оролцсон "Зоргол-87" хээрийн сургуульд амжилттай оролцож,
хээрийн нөхцөлд, СнЗ-ийн дарга/ хуучин нэрээр/ Д.Содномоос Зэвсэгт
Хүчний 60 жилийн ойн медалийг гардан авч байсан.
Хоёр. 2008 онд
төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдаас Монгол Улсад анх удаа хуулиа
дээдлэж, төрийн хариуцлагатай албан тушаалаас өөрийн хүсэлтээр
татгалзсан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих