Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн
ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
эхэлээ. Ийнхүү төрийн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан
аварга, аварга, арслан, гарьд, заан харцага, начин, аймаг цэргийн
цолтонгууд болон залуу бөхчүүд нийлсэн 512 хүчит бөхчүүд зүлэг ногоог
дэвжээнээ хүч бяраа үзэхээр зодоглоод байна.
Энэ жилийн барилдааны томоохон дуулиан бол яах аргагүй Дархан аварга А.Сүхбат. Түүнийг 2006 онд наадмын торгон дэвжээгээ мөргөн нулимстай нүдээр хөгжөөн дэмжигч наадамчин олныхоо сэтгэлийг шимшрүүлэн "зодог тайлах" гэж буйгаа дуулгаж байсан он жилүүд тэртээ найман жилийн өмнө ч өнөөдөр мэт тодхон санагдана. Мөн нэгэн цагт хадам хүргэний барилдлагатай, үе тэнгийн зургаан хүчит заанууд гэж шуугиулж явсан заануудын нэг Улсын гарьд Б.Гантогтох дөрвөн жилийн турш нам гүмхэн байсан зүлэг ногоон дэмжээнээ үзэгч олон наадамчдынхаа сэтгэлийг догдлуулан дэвэн дэвсээр гарч ирсэн нь энэ наадмын нилээдгүй шуугиан гэж хэлж болох болов уу?
Харин энэ жилийн хувьд наадмын өмнөхөн дархан аварга цолыг нэхэн олгосонтой холбоотойгоор Дархан аварга А.Сүхбат наадамчин олон зүлэг ногоон дэмжээгээ хүндэтгэн барилдаж байгаа гэх мэдээлэл байгаа.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих