Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар
сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан"
хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 18. Чөдөр
одтой, 2 хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Ангараг гараг. Өдрийн
барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Нэр өнгө.
Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн
өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич,
тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын
хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг
гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал
зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд
малын гарлагатай хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Үйл
явдлаар дүүрэн өдөр. Бусдын дэмжлэггүйгээр та энэ өдөр үр бүтээлтэй
байж чадна. Cap таны орд руу шилжих ба таны сэтгэлийн хөдөлгөөн бүх хүнд
мэдэгдэхүйц байна. Нөгөөтэйгүүр та бүх зүйлийг өөрөө хийнэ. Таны цалин
нэмэгдэж, ажлын нөхцөл байдал сайжирч магадгүй. Харин хайрын асуудал
дээр азгүй байна. Та сэтгэлээр унах боловч одоо дахин хэн нэгэнтэй учрах
боломжтой боллоо. Өөрт байгаагаасаа таашаал ав.
Үхэр (4/20-5/20)
Анхаарал
сарнисан өдөр. Өөрийн ойр дотны хүнтэйгээ эрх мэдлийн төлөө өрсөлдөж
тэмцэлдэх болно. Энэ тэмцэл маш их цаг хугацааг шаардаж ч магадгүй. Өөр
хүнийг буруутгахаасаа өмнө өөрийнхөө юуг буруу хийснээ бодож үз. ”Би
бусадтай зөв шудрага боловсон харьцдаг билүү?” гэж өөрөөсөө асуу. Бусад
хүмүүсийн төлөө санаагаа бүү чилээ, эд өөрсдийгөө болгочихно.
Хамтатгах (5/21-6/21)
Сэргэлэн
цовоо байна. Жижиг сажиг зүйлийг анхаарч анхаарлаа төвлөрүүлэх чадвар
өндөр байна. Гэр орноо өөд нь татан, амьдрах орчноо ажилдаа таатай
байдлаар тохижуул. Хүмүүсийг бүү шүүмжил. Та хичнээн зөв зүйл ярьсан ч
тэд таны үгийг таашаахгүй нь бололтой. Тамирчид удаан хугацааны
бэлтгэлдээ гарна. Сонирхол тань сайн бизнест хүргэх мэт санагдавч та
бусдаас зөвлөгөө аваарай. Тэгж чадвал бусад хүнээс үнэтэй мэдээлэл авна.
Ажил хайгсдад ч үнэтэй мэдээлэл ирнэ.
Мэлхий (6/22-7/22)
Эерэг
өдөр. Одоогийн санхүүгийн хямрал уур уцаар, бухимдалыг төрүүлэх болно.
Гэвч энэ ордуудын дотроос ганцхан мэлхийн ордныхон баян чинээлэг
байдал бат бэх үндэс суурь гэдгийг мэддэг учраас тэвчээртэй бай. Таны
санхүү аажим аажмаар цэцэглэх болно.
Арслан (7/23-8/22)
Эерэг өдөр. Санхүүгийн асуудлаа нэмэгдүүлэх стратеги төлөвлөгөө зохиох
бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Та өөрийнхөө тансаг хэрэглээгээ
хасах шаардлагагүй. Гэхдээ та яг одоо мөнгөө өсгөхийн тулд юу хийж болох
талаар сайн бодолцох хэрэгтэй. Ингэснээр танд хөрөнгийн бирж дээр яаж
сайн тоглож сурах зөвлөгөөг өгөх болно.
Охин (8/23-9/22)
Та
болон танай гэр бүлийнхний сэтгэлийг хөдөлгөх, ер бусын тоглолт соёлын
арга хэмжээ болно. Ганц бие хүмүүс гэрийн эзэгтэйн ажилд урилгагүй
орохоос болж амьдралд бууж өгөхөөр шийдэх бололтой.Дотоод хөдөлгөөнтэй
байдал нь ажил мэргэжиллийн өөрчлөлт, аялал, хүсэл мөрөөдөл зэргийг
авчирна.
Жинлүүр (9/23-10/22)
Зөрчилтэй өдөр. Амьдралын эрч хүч өндөр байна. Гэвч гарагуудын таагүй
байрлал санаагаа хэрэгжүүлэхэд саад болно эсвэл харилцан ойлголцлыг
бүрэн алдагдуулна. Хайрттайгаа маргалдах харилцан гомдох нь харилцааг
бүр хөндийрүүлнэ. Сэтгэл хөдлөл хил хязгаараа даван гарч болзошгүй.
Хилэнц (10/23-11/21)
Саадтай өдөр. Сар нумын орд уруу нүүх энэ өдөр ямар нэгэн ер бусын зүйл хийх хүсэл танд төрнө. Урьд нь хийж байгаагүй тийм шинэ зүйлийг санаачил. Та магадгүй урьд нь сонсоод шоолон инээх байсан бүхий л саналыг зөвшөөрч магадггүй. Аялж жуулчлах хүсэл урам зоригийг бадраана. Та тасалбараа захиалж, явах газар, хамт байх хүнээ сонгох нь зөв. Зарим хилэнцүүд том хэмжээний хүрээлэнд ажилд орж магад.
Нум (11/22-12/21)
Тайтгарах
өдөр. Зарим нумынхан ажлаа солихоор шийдэн дизайн, загварын ертөнц,
гоо сайхны чиглэлийг сонирхож магад. Загвар өмсөгчийн ажил гадаад төрх,
биеийн галбираас шалтгаалах бөгөөд энэ нь бусдад таалагдвал өмнөхөөсөө
илүү ашигтай ажиллах болно. Өнөөдөр эмэгтэйчүүд эрчүүдийн нүдийг
булааж тэдний анхаарлын төвд байх болно.
Матар (12/22-1/19)
Өөртөө болон бусдад өгөөмөр хандах нь буруу зүйл бус боловч дасны хуулбар тань танд ирэх үед шоконд орохгүй гэдэгтээ итгэлтэй бай. Онцгой баяр ёслол гэр бүлийн бүх гишүүдэд аз жаргалыг авч ирнэ. Энэ өдөр хэрвээ та аялалд гарах гэж байгаа бол аливаа асуудлаа төлөвлөж цэгцлэхэд таатай. Ирж буй хэдэн 7 хоногийн турш од гарагын нөлөөн дор та амьдралдаа ашигтай байх хэд хэдэн өөрчлөлтийг хийх боломжтой учирна.
Хумх (1/20-2/18)
Нийтэч байх чадварыг эзэмших нь хумхын амжилтын шатаар өгсөхөд тусална. Танд нийгэмлэг болон байгууллагын зүгээс ирэх боломжуудад анхааралтай ханд. Ажлынхаа хамтрагчтай шинэ санаагаа хуваалцах нь хөгжил дэвшлийн үүсвэр болно. Хойшлуулагдаж байсан байшингийн дизайн гаргах, загварыг бага зэрэг өөрчлөх , байрлалыг нь өөрчлөх зэрэг ажлууд энэ өдөр үргэлжилнэ. Далайван гараг эцэстээ таны гэр болон гэр бүлийн асуудал руу нүүнэ.
Загас (2/19-3/20)
Хүнд зөрчилтэй өдөр. Найз нөхөдтэйгөө уулзах нь харилцан үл ойлголцол, сэтгэл ханамжгүй байдлын шалтгаан болно. Нөхцөл байдлаас хамааран бие авч явах, ямар ч дүнд тоглох чадвар, харилцааны уян хатан байдлаас таны амжилт шууд хамаарах болно. Бусдын зөвлөгөөг бүү дага. Өөртөө итгэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих