Гэртээ амарч байх үедзэ эсвэл
албан тасалгаандаа байхдаа ажлынхаа зав чөлөөгөөр өөрөө өөрийнхөө
нүүрэнд цэгэн иллэг хийх энгийн хялбар аргыг санал болгож байна. Их
ажлын хажуугаар багахан зав гаргаад хийгээд үзээрэй.
1. Ядаргаа тайлах цэг-Хөмсөгний голын цэгээс дээш нэг хуруу зайд дарна.
2. Нүд толгой өвдөхөд-Хөмсөгний дотор талын хэсэгт дарна.
3. Нүдний өвчний үед -Нүдний дотор талд нэг хуруу зайтай хонхор хэсэгт дарна.
4. Толгой болон нүд өвдөхөд -Хөмсөгний болон нүдний гаднах захаас нэг хуруу зайд чамархайн төвд дарна.
5. Нүдний өвчин, тогой өвдөх үед-Нүдний, гадна өнцөг, нүдний ухархайн ясны захад дарна.
6. Нүд чих, тархи, толгой таллаж өвдөх үед-Хөмсөгний төгсгөлийн хонхор хэсэгт дарж өгнө.
7. Нүдний өвчний үед-Хөмсөгний голын цэг дээр даралт өгнө
8. Толгой өвдөж нойргүйдсэн үед-Хөмсөгний хоёр талд яг голын цэг дээр дарна
9. Хамар бөглөрөх, хамраас цус гарах үед-.Хамарын угалзын хажуу талаас нэг хуруу зайтай дарна.
10. Нүүрний ядаргааг тайлна-Хамрын угалзнаас гадагш хуруу зайтай хацрын доод ясан дээр дарна.
11. Нүүрний арьсыг тайвшруулна-Дээрхи цэгээс гадагш хоёр хуруу зайтай хацрын ясан дээр дарна.
12. Хамар битүүрэхэд хамрын үзүүр хэсэгт даралт хийнэ
13. Нүүрний саа өвчин, ухаан алдах, нүүр хавагнах үед-Уруул, хамар хоёрын голд дарна.
14. Аман дотор юм туурах, амны хөндийн гэмтлийг эмчилхэд-Доод уруулны голд дарна.
15. Нүд нүүрний хаван, аманд яр гарахыг эмчилнэ-Эрүүний хонхор хэсэгт дарна.
16. Нүдийг амрааж ядаргаа тайлна-Эгц харж байхад нүдний хүүхэн харааны эгц доорх нүдний ухархайн хонхор хэсэгт дарна.
17. Дээрх цэгээс нэг хуруу зайтай доор нь байрладаг цэгэн дээр дарна.
18. Нүдний ядаргаа мөн нүдний өвчний үед- Нүдний гадна булангаас жаахан дотогш чиглэлтэйгээр дарна.
Нүүрийг бэлтгэсэн; Маgic Kiss Веаuty-ийн гоо сайхны багш Б.Мөнхтуяа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4065
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих