"Mongolian hummer club”-ээс уламжлал болгож жил бүр зохион байгуулах
болсон "Hummer trophy 2014” спорт аялал тав дахь удаагийн аялалдаа
өнөөдөр гарлаа.
"Hummer Trophy 2014” аяллын багийнхан Халхын голын дайны ялалтыг
байгуулсан түүхт нутгийг зорьж Улаанбаатар хотоос Дорнод - Халхын Гол -
Буйр Нуур - Сүмбэр сум - Нөмрөг - Сүмбэр - Эрдэнэцагаан - Шилийн богд -
Талын Агуй - Алтан-Овоо (Дарьганга) - Баруун-Урт - Мөнх Хаан – Хэнтий,
Өндөрхаан – Улаанбаатар гэсэн чиглэлээр аялана.
Уг аялал энэ сарын 14-20-нд үргэлжилнэ. "Hummer Trophy 2014” аяллын
ивээн тэтгэгчээр "Арвайн үндэс” монгол үйлдвэр, "Хүрхрээ” брэнд хамтран
ажиллаж байгаа юм. Монгол орныхоо түүхэн дурсгалт газруудаар аялан,
Hummer машины хүч чадлыг сорьж, бартаат замд болон байгальд хэрхэн хор
нөлөөгүйгээр аялж болох, эх орон байгалиа таниулан сурталчилж, хайрлан
хамгаалахад уриалах, дотоодын авто аяллыг хөгжүүлэх зорилготой уг аяллыг
зохион байгуулдаг.
Авто аялагчид Дорнод аймгийн түүх дурсгалын газрууд болох алдарт
Мэнэнгийн тал, түүхт Халх голын дайн болсон газруудын түүхэн дурсгалууд,
Дархан цаазат Нөмрөг, үзэсгэлэнт Буйр нуур гэсэн чиглэлээр долоон шөнө,
найман өдөр 2600 км зам туулан аялах үндсэн маршрутыг гаргажээ.
Д.Өлзий
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4071
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих