"Миний гэр бүлийн аз жаргал” хэмээх энгийн атлаа
сэтгэлд нэг л дотно дуу эгшиглэнэ. Гэвч энэхүү дууны эзэн нь хаана явна
гэдэг нь сонирхол татна. Өглөө босоход сэвсийсэн цагаан цас эргэн
тойрныг бүрхжээ. Цас, аялгуу, шинэ жил дандаа л хамт санагдах нь сэтгэлд
сонин. Энэ л агшинд өөрийн эрхгүй өнөөх Дорнодын С.Алтаннар санаанд
орлоо. Ая зохиогч, дуучин энэ залуу өнгөрсөн жил жаахан оройтуулж
"Бидний шинэ жил”-ээ хийчихээд сураг алдарчихаж. Сонсохнээ мань эр
хөгжмийн бүтээлээ туурвихын зэрэгцээ найзуудтайгаа нэгэн компани
байгуулаад явж байгаа гэнэ. Энгүүн өөрийнхөөрөө, тэр тусмаа хөгжим
гэхээр амиа тавьдаг С.Алтаннарын тухай ийнхүү бодож явтал санаандгүй
таарсан юм. Ийнхүү жиндүүхэн намрын өглөө бид гудамжинд зогсоод
хэсэгхээн хөөрөлдлөө.
-Өөрөө барилгачин болчихсон явж байна уу даа?
-Үгүй дээ. Найзуудтайгаа жаахан бизнес эхлүүлэх гээд л явж байна. Хүн ямар нэгэн ажлын амтыг мэдрэх сайхан юм. Би өмнө нь барилгачин хүний тухай олон зүйл харж, уншиж байсан ч энэ хүмүүсийн ажил ийм их амттайг огт мэддэггүй байж.
-Уран бүтээлч хүн бизнест хүч үзэхэд хэр байна?
-Амьдрал аандаа бүгдийг заадаг гэдэг. Амьдралаас өдөр бүхэн шинийг сурдаг гэдэгчлэн сурч л явна. Тэгээд ч уран бүтээлийн зэрэгцээ бага ч гэсэн орлогын эх үүсвэргүй бол явахгүй нь байна шүү.
-Танай гэр бүлийн аз жаргал гэвэл юуг нэрлэх вэ?
-Манай гэр бүлийн аз жаргал бидний эвтэй сайхан амьдрал, эрүүл энх байх шүү дээ. Үнэхээр гэр бүлийн аз жаргал л хүнийг хөтлөдөг. Тиймдээ ч өглөө босоод ажилдаа яарах эр хүн, эхнэр хүүхэд бүгд л тухайн өдрийнхөө бас маргаашийнхаа аз жаргалыг гэр бүлээсээ олж авдаг болов уу.
-Ууртай уцаартай, хаашаа ч харсан хүмүүс бодлогошронгуй тийм нийгэмд бид амьдраад байх шиг. Яг энэ үд "Миний гэр бүлийн аз жаргал”-ыг мэдрүүлсэн таны хувьд ертөнц юугаар хэмжигддэг юм бол?
-"Миний гэр бүлийн аз жаргал”-аар. Энэ бүхнээс орчлонгийн бүхий л зүйл эхтэй. Гэр бүлийн аз жаргал үр хүүхэд хань ижлийн тэр тогтоц гэх үү бүгд л амьдралын утга учир. За за баахан философидчих шиг боллоо.
-Шинэ жил ойртсоор л. Өнөө өглөө ч сайхан цас орчихлоо. Өнгөрсөн жил "Бидний шинэ жил” гэж нэг дуу гарсан санагдана?
-Тиймээ жаахан оройтчихсон тал бий. Энэ дуу их өвөрмөц болсон болов уу. Шинэ жилийн хэд хэдэн хит болсон дуу байдаг. Маргахын аргагүй сайхан бүтээлүүд шүү дээ. Тиймээс тэр бүхнийг давсан уран бүтээл хийнэ гэдэг хэцүү. Харин энэ бүтээл маань төрөх гэж их ч удсан төрсөн хойноо сезон нь өнгөрчихсөн. /инээв/
-Клипийг нь харж байхад бас л аз жаргал мэдрэгддэг?
-Тийм байж магад. Гэхдээ шинэ жил гэдэг бол гэр бүлийн баяр. Хүн бүхэн гэр бүлтэйгээ найз нөхөдтэйгөө шинэ оныг угтдаг. Магадгүй шинэ жил, шинэ оныг гэр бүлийн хамт угтаж мэдэрдэг тэр аз жаргалыг 365 хоног хүн бүхэн хүлээдэг байх.
-Шинэ жилийг өмчилчихөөс эмээсэн ч юм шиг. Бидний шинэ жил гээд?
-Тийм тал бий гэж үү. Шинэ жил бол дэлхийн бүх улс орон тэмдэглэдэг уламжлалт баяр. Он тооллын шинэ хуудас эхлэж, хүн шинээр нас нэмэх гээд бүх зүйлийн эхлэл шинэ онтой холбоотой байдаг. Тиймээс миний, чиний шинэ он, шинэ жил биднийх л байдаг болов уу. Хэн нэгэн ганцаараа уйтгарлаад, болдлогошироод шинэ өглөөг угтах тохиолдол байх л байх. Харин шинэ жилийг, шинэ оныг хэзээ ч тэгж угтдаггүй л байхгүй юу. Тиймээс л би "Бидний шинэ жил” гэж нэрлэсэн юм.
-Яруу найрагч онгод хөглөгдөх гэдэг. Ая зохиогч харин?
-Бас л онгод байх байлгүй. Гэхдээ хүн хийе бүтээе гэсэн зүйлийнхээ 90 орчим хувийг хүч хөдөлмөрөөрөө бүтээн босгодог. Харин онгод бол цахилгаан цахих дайны богино хугацааны мэдрэмж. Нэг зүйлийг хийх гээд санааг нь олчихоод явж явж нэг өдөр, шөнө гарах гарцаа нээж нөхцөл нь бүрдэхээр юм их амархан бүтдэг. Тэгэхээр онгод гэдэг бол бодол.
-Бодол гэж юу вэ?
-Хүн амьтнаас ялгарах хамгийн чухал зүйл бол оюун ухаан, бодол. Сэтгэхгүй бол юу ч хийж бүтээж чадахгүй. Тэрийг л үгээр бодол гэсэн болов уу. Би чамтай ярьж байхдаа ч бодож л байна. Эндээс гараад ч бодно. Хаана ч тэр сэтгэхүйн хөгжил явагддаг.
-Их хотын гудамжны түгжрэл дунд чухам юу бодох юм?
-Сайн сайхныг уурлаж бухимдаад чи машинаа тэгсэнгүй би ингэх байсан гэсэн уур уцааартай бодлоос илүүтэй хөгжмийн аянд умбаад бодлогшироод дараагийнхаа хийх зүйлийг эргэцүүлээд л явж байх нь амар.
-"Бидний шинэ жил” ямар үеийн бодол вэ?
-Хэлж мэдэхгүй юм аа. Заримдаа ч мартчихдаг тал бий. "Болор цом”-ын эзэн яруу найрагч Жамьяангийн Мөнхбат чухам юу бодож бичсэнийг мэдэрч ая дан тааруулах гэж л бодож явсаар энэ дуу төрсөн болов уу даа. Хэн нэгэн дэргэд байхад үгүйлэгдээд байдаг хүн байдаг шиг цас орохоор үгүйллэгддэг, шинэ оныг хүсдэг хүн байдаг. Харин далд ертөнц ч гэмээр хөгжмийн гайхамшгийг яруу үгсийн чуулгантай холбогч энэ эрхэм чухам юу бодож яриагаа дуусгалгүй салсныг би ч бас бодолдоо бясалгасаар үлдлээ. Цас орчихжээ. Шинэ он шинэ жил хүлээлт үүсгэчихлээ. Бидний шинэ жил айсуй.

Д.Батсүх
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=41
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих