Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хэрлэн сумын 1-10-р багийн нутаг дэвсгэр дэх "Төв зам дагуу автобусны буудал байгуулах” ажлын гүйцэтгэгч шалгаруулах тухай нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг УРЬЖ байна.
Тендерийн бичиг баримтыг бичгээр хvсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгvй нөхцөлтэйгээр 100000 /нэг зуун мянга/ төгрөг, эсхvл тvvнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг Чойбалсан хотын хөгжлийн сангийн 071451403 тоот дансанд тушааж худалдан авч болно. Тендер нь тvvнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хvчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2012, 2013 оны аль нэг жилийнх нь санал болгож буй үнийн 20 хувиас багагүй.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн 20 хувиас багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
Сүүлийн жилд хэрэгжүүлсэн төстэй ажлын өртөг: 2010-2013 онуудын аль нэг жилд нл санал болгож буй үнийн 50 хувиас багагүй.
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2-хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхvл тvvнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валют)-ийн дvнтэй тендерийн баталгаа ирvvлнэ.
Тендерийг 2014 оны 04-р сарын 07-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирvvлэх ба нээлтэд оролцох хvсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04-р сарын 07 -ны өдрийн 10 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авна уу.
Хаяг: Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар 2 давхар ¹ 03 тоот өрөө. Статистикч, эдийн засагч Б.Болд Утас: 99024948
ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих