"Билгийн зүрхэн”судар нь билиг барамидийн ном
юм.Манай лам нар ихэвчлэн түвд нэрээр нь сайн мэддэг. Ширнэн, шийрав
нимбуу гэнэ. Том зиндааны лам нар ном айлдахын өмнө энэ сударыг нэгээс
гурван удаа уншдаг. Эрт үеийн багш нар "Шимнусыг гэсгээх тарни” буюу
"Дүд царжодвы аг” хэмээх тарнийг уншдаг байсан бол одоо цагт "Билгийн
зүрхэн” судар уншдаг болжээ. Учир нь эрт цагт бурхан багшийг номоо
номлож байхад, шуламсын хаан, олон цэргийг хувилгаж бурханыг ном
айлдахад нь саад хийлгэхээр илгээжээ. Түүнийг Хурмаст тэнгэр мэдэж,
билгийн чанад хүрсэн сударыг цаг үргэлж уншснаар шуламсууд хорлож
чадалгүй, хөөгдсөн гэдэг домогтой.
"Огторгуйд явагч” хэмээх тэргүүтэн нэгэн шүлгийг өгүүлээд "АА ГА СА МА” хэмээх тарнийг тоолж уншсны эцэст "ДАДЯАТА, ОМ ГАДЭ ГАДЭ” тэргүүтэн хийгээд "НАМО ЛАМА” хэмээхээс "Хуврагт мөргөмү. Хутагт гурван эрдэнийн ариун зарлигийн үнэн хүчээр ном номлох, ном сонсоход саад тотгор бологч үл зохилдохын зүйл бүгд буцаж эргэх болтугай. Үгүй болтугай” хэмээх үедээ гурвантаа алгаа ташаад "Амирлах болтугай. Сайтар амирлах болтугай. Үл зохилдох зүг бүгд шандин гүрү еэ суухаа. Зэтгэрийн язгуур, өвчин, адын саад амирлах” хэмээх тэргүүтнийг уншдаг.
Арван дөрвөн үсэгт тарнийг (Арван дөрвөн үсэгт тарни нь А ГА СА МА РА ЗА ША ДА САМ МАРА ЯА ПАД) тоолох цагт эрхиний ширхэгийг гадагш эргүүлэх бөгөөд эрхиний ширхэг нэг нэгээр доош унах лугаа сацуу эрхий хурууг тонгорог хутга хэмээн төсөөлөн бодож, дайсан зэтгэрийн толгойг таслаад өмнө буй Сэндонма бурханы аманд хийж байна хэмээн бодно. Магад утгандаа Юм ширчэнма амгалан хоосон ялгалгүйн бэлгэ билгүүн, удирдах утгандаа бэлгэ билгийн дагини хатуу хүч чадал шившлэгээр шашны дайсныг дарагч Сэндом бурханы байдлаар ургасан болой. Бас өөрийн лам дээд бээр эх болсон хамаг амьтны үнэнд баримтлахын мунхаг авъяас лугаа сэлт хийгээд ганц өөрийгөө эрхэмлэн бодох энэ насны шунал тэргүүтэн үл зохилдох зүг бүгдийг буцаах бөгөөд арилгахын зоригдолыг үйлд хэмээн өөрийн амны уншлагын үед айлдаж суудаг. Энэчлэн үйлдвэл мөрийн зэрэг үүний анхааран авлага бүрдэх мөн. Манай эндэхийн хуврагуудын уншлагын дамжлагад шимнусыг буцаах үгийг шивнэж уншдаг нь хилэнцэт шимнуст үл мэдэгдүүлэн үйлдээд сүүлд үгийг өгүүлэхийн дуун лугаа хамт алга ташсанаар хорт шимнус нөхдийн хамтаар цочин сандраад харьж одох мөн буюу хэмээн айлдав. Тэгэхээр "билгийн зүрхэн” шимнус хариулах үгсийн хамтаар утгыг санасаар тэр мэт бясалгавал номыг номлох сонсох тэргүүтэн ном төгөлдөрийн үйлдвэр бүгдэд тотгорлох зэтгэр саад бүгдийг хоосон чанарын агаарт замхараан арилгаснаар шавь нар ч өдөр бүр өглөө босоод тэр мэтээр дадуулах хэрэгтэй гэжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих