Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар
сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын
21. Дэлгэрүүлэгч одтой, 8 цагаан мэнгэтэй цагаан бар өдөр. Сугар
гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Мунхрахуй.
Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар,
туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ
хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт
эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн
түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл,
тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, сэтгэлд сэвтэй
газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана,
үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун
урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд,
эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сонирхолтой
өдөр. Ер бусын урилга, үйл явдалд бэлэн байгтун. Та шинэ танилуудтай
болж, шинэ газар очин таашаал авна. Энэ өдөр хувийн амьдралдаа болон гэр
орондоо өөрчлөлт хийж чадна. Хосуудын харьцаа таатай байна. Санаандгүй
явдал таны төлөвлөгөөг нурааж болзошгүй. Та нийгмийн булгэмд нэгдэн
асуудлыг шийдвэрлэхэд оролцоно. Гэр бүлтэйгээ нийтэч, нээлттэй байх нь
таашаал авчирна. Та сайхан түүх сонсч чадах газар руу аялаарай.
Үхэр (4/20-5/20)
Будлиантай
өдөр. Өнөөдөр маш их ажил хийх болно, Мөн нэлээд хэдэн шийдвэрлэх
асуудлууд гарч ирнэ. Гол цамхаг бол таны ухаан, үүнийгээ ашиглан нэг
нэгээр нь ажлаа хийх хэрэгтэй. Аливаа юмыг хийхдээ, юуны өмнө та
өөрөөсөө үүнийг мэдэх үү? гэж асуу. Таны нөхцөл байдал сайн байна. Харин
үгүй бол нэлээн асуудал гарах болно шүү. Хийж буй ажлаа үргэлж хяна.
Өнөөдөр бүх зүйл будлиантай байж, таны толгойг эргүүлэх болно. Бусдыг
гомдоож магадгүй бөгөөд үүнд анхаар.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ
өдрийг та удирдаж чадна. Ярихаасаа өмнө сайн бод. Ингэснээрээ та элдэв
асуудлаас өөрийгөө хамгаалж чадна. Бусдыг бодохгүйгээр та нууцыг
задапж магадгүй. Ядаргаа тайлах массаж сайн эмчилгээ бөгөөд таныг их
ажлаа амжуулахад туе болно. Ажлынхаа талыг бусдад үлдээ. Өөрийгөө хяна.
Харин харааж зүхэх хэрэггүй. Өөрийн зан чанараа болон өөрт тохиолдсон
зүйлээ бич. Ингэснээрээ та өөрийнхөө талаар зөв төсөөллийг авч чадна.
Мэлхий (6/22-7/22)
Архи
тамхи, мансууруулах бодис болон хар энергитэй хүмүүсээс хол байж,
эдгээрээс зайгаа барьснаар та зөн билэг, совин мөрөөдөлдөө хөтлөгдөж,
дараа нь илүү их эрч хүчтэй нэгэн болж хувирах боломж бүрдэнэ. Маргааш
амралтын өдөр хэдий ч та гэр бүлдээ зарцуулах хүчээ нөөцлөх хэрэгтэй.
Учир нь таны сэтгэл санааны байдал гэр бүлийн уур амьсгалд шууд
нөлөөтэй.
Арслан (7/23-8/22)
Таатай өдөр. Сэтгэл хөдлөм зүйлсүүд ар араасаа тохиолдох болно. Ямар
нэгэн зүйлийг хийж чадна гэж итгэн өөр зүйлсийг зоригтой хийх нь таны
амжилтанд хүрэх анхны алхам чинь болно. Та ямар ч зүйлийг боломжтой гэж
нэг л бодсон бол дараагийнхаа алхам руу ор. Буурь суурьтай арслангийн
ордныхонд тулга тойрсон жижиг асуудлууд таалагддаггүй учраас томхон
зүйлийг барьж аваад ширүүхэн эхлэх нь зүйтэй.
Охин (8/23-9/22)
Энэ
өдөр хүч чадлынхаа гэрт та байна. Хүрч ирэх бүх боломжинд бэлтгэлтэй
бай. Шинэ санаа тань хүчтэй байна. Том зүйл дээр яаруу шийд гаргах нь
түүний төгсгөл. Энэ нь таныг сандраан, сэтгэлийг тань зовооно гэсэн үг.
Харин аль хэдийнэ биелүүлсэн үүргээ зөв байсан гэдэгт итгэлтэй бай.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр ачаалал ихтэй уулзалтаар дүүрэн байх болно. Эсвэл хувийн
амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Таны дур булаам байдал нэмэгдэнэ.
Сөксийн ба хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан өөрийн хүчинд
итгэх итгэл бэлэглэнэ. Та өөрийн гэсэн хэв маяг амьдралын тухай
ойлголттой бөгөөд таны хайрт энэ сонирхлыг чинь хуваалцдаг байлгахыг
хичээ.
Хилэнц (10/23-11/21)
Холимог өдөр. Та төслөө дуусган, ажлын байрныхаа эргэн тойрныг янзал.
Цэгцтэй орчноос цэгцтэй бодол гардаг гэдэг үгийг сана. Таны төлөвлөсөн
цаг хугацаа дуусч байгаа боловч жижиг зүйлс таныг уяж магадгүй. Та түр
амсхийн, хийсэн зүйлээ бүхэлд нь нэг хараарай. Ажлын үр дүнг
сайжруулахын тулд бусад хүмүүсийг оролцуул. Аливаа шагнал урамшууллын
баяр ёслол танд стресс нэмж мэднэ.
Нум (11/22-12/21)
Танд
өнгөрснөө эргэн харж, өнөөдрөөсөө суралцан, ирээдүйгээ төлөвлөх
боломжийг нээж өгнө. Та нарын ихэнх нь бодол санаагаа хуваалцахаас илүү
дотроо хадгалах шинжтэй байна. Нууцлагдмал хайртай учирч магадгүй.
Одоогоор бүтэхгүй байгаа хэн нэгний тухайх бодол улам нэмэгдэнэ. Найз
нөхдийнхөө эргэн тойронд байгаа дэмий явган яриаг бүү тоо. Энэ хов
живийн ихэнх нь зүгээр л хэн нэгний санаанаас гарсан зүйлүүд байх нь
олонтаа.
Матар (12/22-1/19)
матарууд
алс холын олон зүйлийг төсөөлөн бодож аливаад ялагч байхын төлөө
хичээж чармайх хэрэгтэй. Хэрэв та өөрийг чинь ойлгож, байнга тусалж
дэмждэг нэгэн хажууд чинь байгааг мэдрэх юм бол илүү өөдрөг сэтгэлээр
амьдарч чадах болно. Хүүхдүүддээ анхаарал хандуулах цаг иржээ. Учир нь
гадны муу нөлөөнд автах магадлал өндөр байна.
Хумх (1/20-2/18)
Санаандгүй яриа байсан ч таны бодол санааг амьдралын чинь чиг зорилго болго чадна. Энэ явдлаас өмнө та өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүхий л аргыг хэрэглэж үзсэн байх. Мөрөөдөлдөө үнэнч бай, хэдийгээр хэрхэн яаж хүрэх түлхүүр нь танд байхгүй байгаа ч, та мөрөөдлөө биелүүлнэ, гэхдээ шөнө дөл болтлоо суух хэрэггүй. Тиймээс тайвшир, тэгээд өөрийгөө зөв зам дээрээ зогсож байгаа гэдэгтээ итгэлтэй бай.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр
хамт олны ажлаас зайлсхий. Хамтын төсөл, хуралдаа наймаанд бүү оролц.
Таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул алдагдалд орох
магадлалтай. Албан тушаал буурах эсвэл нэр хүнд унах аюул нүүрэлж
байна. Ээлжийн амралтаа авч амжаагүй бол хөөцөлдөж эхлэх нь зүйтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих