Тухайлбал, "Сод Монгол” группын захирал Ц.Анандбазар нь Улаанбаатар төмөр замаас 20 сая төгрөг, "Багануур” компаниас 40 сая эрэл компаниас 50 сая нийт 110 сая төгрөгийг иргэн Д.Чинзоригийн "Сод Монгол” компанийн нэрээр залилж авчээ. Мөн Ц.Анандбазар нь иргэн Д.Чинзоригоос зээлээр шатахуун авсаны төлбөрөө төлөлгүй нийт 272 сая төгрөгөөр хохироосон гэж тэрбээр хэлж байна. Үүний улмаас иргэн Д.Чинзориг шүүхэд хандаж улмаар мөрдөн байцаалтын явцад Ц.Анандбазар бусдын нэрийг ашиглаж мөнгө залилсныг тогтоосон байна. Мөн иргэн Д.Чинзориг Ц.Анандбазарт залилуулж хохирсныг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж Ц.Анандбазарт эрүүгийн хуулийн долоон зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Гэтэл Улсын мөрдөн байцаах газраас нийслэлийн прокурорын газарт, иргэн Д.Чинзоригийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал ирүүлж хэрэгсэхгүй болгосон байна. Энэ мэт гурван нь ч удаа Ц.Анандбазартай холбоотой хэргийг прокурорын газар болон хэргийг хариуцаж байсан дарга нар замаас нь татаж хэрэгсэхгүй болгосон гэлээ. Энэ бүхэн нь Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэж, мөнгөтэй хүнд хууль шүүх үйлчилж энгийн иргэдийг хохироодгийн нэг жишээ болсон гэж тэрбээр үзэж байгаа юм. Энэ мэт мөрдөн байцаагчид нь хэргийг үнэн бодитоор нь шалгаж, ил болгоод байхад прокурорын дарга нь анандбазарын талд үйлчилж, хэргийг хуулийн ямар ч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож байгаад тэрбээр гомдолтой байна гэлээ.
Мөн Ц.Анандбазар нь өөрийнх нь талаар сөрөг мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг хааж байгаа талаар түүний хуулийн зөвлөх мэдэгдсэн юм. Иргэн Д.Чинзориг прокурорын газар "Сод монгол групп”-ын захирал Ц.Анандбазарын хэтэвчинд орсон гэж үзэж байна. Тиймээс Авлигатай тэмцэх газарт прокурорын дарга нарыг шалгуулах хүсэлтээ илэрхийлжээ. Урьд нь прокурорын газрыг прокурорын газар өөрөө шалгадаг байсан бол, шинэ хуулиар Авлигатай тэмцэх газар шалгадаг болсон нь түүнд найдлага төрүүлж байна гэж мөн хэлж байлаа.
/Үргэлжлэл бий…/ Эх сурвалж www.wikimon.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих