Отрын бүс нутгуудад бэлчээрийн хаяг шинээр байршуулна гэж албаныхан
мэдээллээ. Тодруулбал, тус ажил ирэх долоо хоногоос эхлэх юм байна.
Малчид отрын бүс нутагт дур мэдэн нутаглахгүй байх, бэлчээр хоорондын
маргааныг зогсоох, отрын бүсэд өвөлжсөн малчид хавар хугацаандаа гарах
зэрэг ач холбогдолтой аж. Өнөөдрийн байдлаар аймаг дундын найман отрын
бүс нутаг байгаа юм. Тодруулбал, Завхан, Говь-Алтай, Булган, Төв,
Хэнтий, Говьсүмбэр, Дорнод аймаг дахь отрын бүс нутагт 100 гаруй хаяг
байршуулах гэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4172
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих