Саяхан Хятадын нэгэн 26 настай залуу нүдний торлог нь хөндийрснөөс болж золтой л сохорчихоогүй аж. Мань эр өөрийн найз бүсгүйтэй долоон өдөр, шөнийн туршид гар утсаараа зогсоо зайгүй мессежээр харилцжээ. Эмч нар түүнд яаралтай мэс засал хийхэд хүрсэн байна. Хэрэв мэс ажилбар хийгээгүй бол энэ залуу сохрох аюултай байсан юм. Нүдний торлог бол гэрлийг маш ихээр мэдэрдэг зүйл билээ.
Торлог харааны мэдрэлийн судсаар дамжуулж тухайн үзсэн зүйлийнхээ дохиог уураг тархи руу илгээдэг. Нүдний өмнө гэнэт гэрэл анивчих юм уу нүдэнд элдэв толбо үзэгдэж эхэлвэл торлог хөндийрлөө гэж ойлгож болно. Ихэвчлэн иймэрхүү хүндрэлүүд 50-70 настай хүмүүст гардаг билээ. Тэгвэл өнөө цагт үүрэн гар утсыг тогтмол хэрэглэснээс болж залуучууд ч нүдний торлог хөндийрөх явдалтай тулгарах нь олширчээ.
Ухаалаг төхөөрөмжүүдийн дэлгэц хүмүүний нүдэнд очих ачааллыг эрс нэмэгдүүлдэг байна. Тэдгээрийн дэлгэц дэндүү хурц гэрэлтэй байдгаас гадна түүгээр гарч буй дүрслэлүүд хоёр хэмжээст байдаг нь үүнд гол үүрэг гүйцэтгэнэ. Учир юунд вэ гэвэл, хүмүүний нүд гурван хэмжээст объектуудыг ялгах зориулалттай бүтээгджээ.
Тэгвэл гар утасны
дэлгэцийг хараад нүд дасан зохицох гэж нэлээн зовдог аж. Хэрэв энэ
байдал байнга давтагдвал торлог хөндийрөх аюултай бөгөөд дор хаяж холын
хараа муудах, харалган болох аюул нөмөрнө. Focus Clinics гэдэг эмнэлгийг
үүсгэн байгуулагч доктор Дэвид Алламби анхны ухаалаг гар утаснууд бий
болж эхэлсэн 1997 оноос хойш хүмүүсийн харалган болох явдал 35 хувиар
нэмэгдсэн гэж мэдэгдэв. Ойрын арван жилд энэ явдал 50 хүртэл хувиар
нэмэгдэх магадлалтай гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих