Дорнод аймгийн музей "Аймгийн түүхийн танхим”-тай болоод удаагүй байна. Энэхүү танхимыг гадаад дотоодын үзэгчид төдийгүй аймгийнхаа хүүхэд залууст түүхээ сурталчлан таниулах, нутаг орноороо бахархах, танин мэдэхүйг дээшлүүлэх зорилгоор өнгөрсөн 4-р сараас үзүүлж эхэлсэн юм.
Та Дорнод аймгийн түүхийн танхимд зочилсноор Сэцэн хан аймгийн үеэс эхлэн 19-р зууны сүүлч 1900 оны эхэн үе, 1910 он Санбэйсийн хүрээ, 1921 оны Ардын хувьсгалын нөлөө Зүүн хягаарт өрнөсөн түүх, 1931 онд Дорнод аймаг байгуулагдсан, 1939 оны Баянтүмэн хот, Халхын голын байлдааны ар тал болж байсан, 1950-аас 1980 оны Социализмын бүтээн байгуулалтын үе, 1990 оны Ардчилсан хувьсгал болон өнөө цагийн бүтээн байгуулалт гээд Дорнод аймгийн түүхийн бүхий л цаг үед холбогдох баримт материал, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг үзэж сонирхох боломжтой.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих