Тус аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, 69 настай Б.Дулам гэдэг хөгшин иргэн Нэргүйбаатарын өсгий цагаан, Эрдэнэсайханы хүрэн зээрд азрагыг буудай тарьсан талбайд орсон хэмээн буудан хөнөөжээ. Хамгийн гайхалтай нь Дулам эмгэн хоёр азрагыг давхиж явахад нь тун ч мэргэнээр амин тус газар нь дал хавсран буудаж унагаажээ. Эмгэн тарваганы калибрь буугаар буудсан гэнэ. Жижиг сумтай энэ буугаар адуу мэтийн том амьтныг амин газар нь л онохгүй бол унагахгүй нь мэдээж. Өдгөө түүнд бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн эрүү үүсгэсэн ч өндөр настай тул батлан даалтад гаргаж. Хохирсон иргэд азрагаа хурдан улмынх хэмээн заргалдаж байна. Энэ нь их хэмжээний нөхөн төлбөр авна гэсэн үг агаад аймгийн Уячдын холбооноос хурдны удамтай гэсэн бичиг хийлгэж ирээд хохирлоо нэхэмжилжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих