20-р зууны эхнээс Чин улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг
Хятадад нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн
1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр
зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн Монголын хаад
ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг 8 сард Хаант
Орос улсын Санкт-Петербург руу илгээжээ. Энд Оросууд туслалцаа өгөх
болно гэж шийдвэрлэж Монголд эргэн ирэхэд нь Хятадад хувьсгал гарч, Чин
улсын нөлөө, эрхшээл багасаж байсныг далимдуулж 1911 оны 12 сард
Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын 29-нд Богд
Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж албан ёсоор
тусгаар тогтнолоо зарлажээ.Богд Хаант Монгол Улсын албан ёсны нэр нь
"Олноо Өргөгдсөн Монгол Улс", "Монгол Улс юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих