Өнгөрсөн оны эхээр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гар утасны хэрэглээ нь хавдар үүсгэх шалтгаан болох боломжтой хэмээн зарласан. Гэхдээ 2006 оноос эхлэн өнгөрсөн оны 10 сар хүртэл хийгдсэн томоохон судалгааны үр дүнд гар утас болон тархины хавдар, төв мэдрэлийн тогтолцооны хавдартай ямар нэгэн холбоо байхгүй, хавдар үүсгэхгүй хэмээн үзжээ. Дэнмаркийн Хавдарын эпидиомологийн институтээс хийгдсэн судалгаанд 13аас дээш жил гар утас хэрэглэсэн 18 аас дээш насны 358403 насанд хүрэгчид хамрагдсан бөгөөд хийсэн бөгөөд гар утасны хэрэглээ нь тархины хавдар үүсэхэд нөлөөлөхгүй гэж үзсэн. Гэвч хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн байдаг учраас долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин илүү шингээж, хүлээн авдаг учраас хүүхдэд хэрхэн нөлөөлдөг нь бас л тодорхойгүй үлдэж байна. Шведийн Оребро дахь анагаах ухааны сургуулийн эмнэлэгээс хийгдсэн судалгааны судлаачид гар утас хэрэглэдэг хүүхэд болон өсвөр насныхан тархины хавдраар өвчлөх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн нэгэн томоохон судалгааны удирдагч профессор Lennart Hardell 20 наснаасаа өмнө гар утас хэрэглэж эхэлсэн тохиолдолд тархины глиал эсийн хавдар болох глиома-аар өвчлөх эрсдэл 5 дахин нэмэгдэнэ хэмээн дүгнэсэн ба тэрээр 12-аас бага насны хүүхдүүдийн утасны хэрэглээг хасч, 20-оос бага насныхны гар утасны хэрэглээг хязгаарлах зөвлөмжийг гаргасан. 20 нас гэхэд хүний тархи бүрэн хөгжиж дуусдаг учраас сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл харьцангуй багасдаг байна. Гар утасны хэрэглээнээс үүдэн гарах эрүүл мэндийн эрсдлийг багасгахын тулд та:
• Та хүүхэддээ нарийн учрыг тайлбарлан, тэдэнд ойлгуулан, гар утасны хэрэглээг багасгах шийдвэрт хамтдаа хүрэ
х • Хүүхдийг аль болох утсаар бага яриулах
• Гар утсаар ярихдаа чихэвч микрофон ашиглах
• Найзуудтайгаа холбогдохдоо утсаар ярихаас илүүтэйгээр мессеж илгээхийг зөвлөх
• Гар утсаа аль болох толгойныхоо ойролцоо байлгахгүй тавихгүй байхыг зөвлөх
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих