Израйлийн Батлан хамгаалах арми Газын
зурваст байлдааны ажиллагааг, Палестины дайчдаас хилийн доогуур ухсан
нүхэн гарцыг устгах зорилгоор хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн
гэж тус орны цэргийн командлал болон улс төрийн удирдлагынхан мэдэгджээ.
Тус улс "Нугаршгүй цайз” ажиллагаагаар өнөөдрийг хүртэл агаар ба
тэнгисээс хязгаарлагдсан зайнаас цохилт хийсэн билээ.
"Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон батлан хамгаалахын сайд Моше Яалон нар хонгилд байгаа террористуудад цохилт өгөх зорилогоор Газын зурваст хуурай замын цэргээ оруулах заалтыг өглөө” гэж Израйлийн засгийн газрын тэргүүний хэвлэлийн-албанаас мэдэгдсэнийг "РИА Новости” дамжуулжээ.
Газар доогуурхи хонгилийн нэг нь л гэхэд 250 метр урт бөгөөд өнгөрсөн шөнө Израйлийн тал руу нэвтрэх гэж 15 орчим дайчин оролдсоныг Израйлын хилчид цаг тухайд нь илрүүлэн дайрч, албадан ухраасан байна.
"Бидний үзэж байгаагаар хонгилыг ХАМАС хөдөлгөөнийхөн Израйльд нэвтрэн террорист ажиллагаандаа ашиглах гол зорилгоо болгох гэж байна” гэж Израйлийн Армийн хэвлэлийн алба баталжээ.
Улс төрчид болон цэргийнхний тэмдэглэсэн "Газрын ажиллагаа”-ны хүрээнд Газын зурвасаас холдолгүй, хил орчмын зурваст ажиллах бөгөөд тэр орчимд 300 кв.м.-т 1.7 сая хүн амьдардаг байна.
"Нугаршгүй цайз” ажиллагааны энэ үе шатанд бүх цэргүүдийн хооронд нягт харилцан ажиллагааг уялдуулан зохицуулахаар урьдчилан төлөвлөжээ. Үүнд: явган цэрэг, танк, хуягт техник, инженерийн цэрэг, артиллер, агаарын ба тэнгисийн цэргийн дэмжлэгтэйгээр тагнуулын салбаруудын ажиллагаа, түүнчлэн Ерөнхий аюулгүй албаны болон бусад тагнуулын байгууллагын хамтын ажиллагаанууд хамрагдах болно” гэж армийн хэвлэлийн албанаас мэдээллэсэн байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих