Шувууд хэдэн мянгаараа цуглан жиргэх байгалийн өвөрмөц үзэгдэл олон жилийн турш судлаачдын анхаарлыг татсаар ирсэн билээ. Тэгвэл шувуу судлаачид уг үзэгдлийн учрыг тайлсан гэнэ.
Хэдэн мянган шувуу цуглан нэгэн цул болж бүжгийн жүжигчин мэт гайхалтай нэгэн зэрэг, уян налархай хөдлөх байгалийн нэгэн нууцлаг үзэгдлийн гол учир нь шувуу хоорондын зай буюу гэрэл гэж эрдэмтэд үзжээ.
Английн Варвикийн их сургуулийн хийсэн судалгааны ажилд шувууд ийнхүү олноороо цуглах нь хүрээлэн буй орчны талаар мэдээлэл олж авах, өөрсдийн оршин байх тааламжит нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ийнхүү нэгддэг шувуудын зохион байгуулалтанд орох үйл явц хэмээн тайлбарлажээ.
Ийнхүү шувуудын үүсгэсэн гэрэл, сүүдрийн тусгал нь дараагийн удаад үүсгэх хэлбэржүүлэлтийн дохиог сүргийн дотор манлайлж буй шувуунд өгдөг гэнэ. Өөрөөр хэлбэл сүрэгт багтсан шувуу нэг бүр тус тусын үүргийг гүйцэтгэж байж дүрс нэгэн цул болох гэнэ.
Түүнчлэн эрдэмтэд график дизайн ашиглан энэ үзэгдэл хэрхэн өөрлөгдөн хувьсаж болохыг тооцоолон гаргасан байна бөгөөд виртуал болон байгаль дахь шувууд хөдөлгөөн хоёрын хооронд нарийн холбоо хамаарал байгааг тогтоожээ. Мөн тус график судалгааны аргаар дамжуулан шувуудын талаарх мэдээлэл, сүрэг доторх шувуудын зохион байгуулалт зэрэг нарийн мэдээллийг олж авах анхдагч нөхцөл бүрдэж байна гэдгийг Варвикийн их сургуулийн судлаачид онцолсон байна.
Б.Нямзул
Эх сурвалж: Eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих