Монгол, Буриадын нутгаар аялж буй "Найрамдал-2014” дугуйн спортын багийнхан өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас гараагаа эхэлсэн билээ.
Өөрөөр хэлбэл, Баруун-Уртын их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлсэн тэд зургаадугаар сарын 9-нд Улаанбаатарыг дайран өнгөрсөн юм. Тэд Монгол Улсынхаа нутгаар 2100, ОХУ-ын Буриадын нутгаар 1500 км замд дугуйгаар аялж байгаа.
Аялалд Монгол, Буриадын дугуйчид оролцож, олон улсын шинжтэйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Тэгвэл Монгол Улсын спортын мастер, ОХУ-ын Буриад улсын спортын дэд
мастер, Үндэсний олимпийн хорооны гишүүн Ш.Энх-Амар ахлагчтай
"Найрамдал-2014" аяллын баг өнөөдөр ОХУ-ын Чита хотоос гарч, замаа
тууллаа. Тамирчид Баруун-Урт хотоос гараад Монгол, Буриадын нутгаар нийт
3650 км аялаад байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих