Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар
сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын
26. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, 4 ногоон мэнгэтэй хөх морь
өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич,
тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих,
гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх,
сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө
гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид
ирэх сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Гайхалтай өдөр. Ямар нэгэн төлөвлөгөө гаргахгүй бол тун завгүй өдөр
болно. Хосууд хөдөө явж удаан уулзаагүй төрлийндөө очих болно. Гэртээ
буцан ирэхэд чинь өөр нэгэн хамаатан чинь танайд ирэх болно. Найз нөхөд,
хамтрагчид чинь таныг олон нийтийн арга хэмжээнд татан оролцуулах
бөгөөд та тэндээс чухал хүнтэй танилцана. Магадгүй насан туршийн найзууд
ч болж болох юм.
Үхэр (4/20-5/20)
Эмх
замбараагүй өдөр. Өнөөдөр гараг эрхсийн нэгдэл арслангын ордны зарим
хүмүүсийг ямарч шалтгаангүйгээр урван тэрслэх хэв маягтай болгоно. Та
амгалан бус, ширүүн дориун байх боловч яагаад гэдгийг нь өөрөө ч
мэдэхгүй. Гэвч шинээр төсөөлсөн зүйлээсээ сэтгэл хөдлөлийг илүү мэдрэх
болно.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжтай
өдөр. Ихэрийн ордныхны гялалзсан байдал хэвээр байна.Нэр хүнд өндөр
хэвээр байх бөгөөд хэд хэдэн тааламжгүй зүйлс болон бэрхшээлүүд
тохиолдож болзошгүй. Зээл авах болон орон сууцны зээлд хамрагдах асуудал
бүтэмжтэй байх бөгөөд зөвхөн бичиг цаасны асуудалд анхааралтай хандан
зөв бөглөсөн эсэхийг шалгаарай.
Мэлхий (6/22-7/22)
Ямар
ч ажил үйл бүтэмжтэй өдөр. Санасан бодсон бүхэн сэтгэлчлэн бүтэх
нигууртай. Тиймээс өнөөдөр урьд нь барьж авахаас зүрхшээдэг байсан ажлаа
зоригтойгоор эхлүүл. Мөрийтэй тоглоомд хожих магадлалтай. Гэр орны
ажилд нэгэн хэвийн байдлаар хандахаас зайлсхий. Шинэ зүйл санаачилж,
өөрчлөлт шинэчлэл хий. Танд хэрэггүй мэт санагдсан ч аливаа зүйлд найз
нөхдийн оролцоо, тусламжийг авахад илүүдэхгүйг санаарай.
Арслан (7/23-8/22)
Эерэг өдөр. Өглөө эрт шинэ cap хамтатгахын орд дээр очсонтой
холбоотойгоор таны өөрийгөө илэрхийлэх байдал дээшлэх болно. Мөн үүний
нөлөөгөөр сэтгэн бодох чадвар эрч хүч дээшилнэ. Өөрийнхөө чадварыг
дээшлүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ эргэн харж ирэх саруудад
мөрөөдөлдөө хүр. Анхны алхам бүхэн хамгийн хүнд байдаг тул сэтгэлийн
тэнхээтэй байж хүссэнээ хий. Өөрөөр хэлбэл энэ цаг хугацаа өнгөрөн одвол
хуучин амьдрал тань эргэн ирэх болно.
Охин (8/23-9/22)
Өөрчлөлт
нь сэтгэл хөдлөл байна. Гэхдээ сайн муу талыг шалган үзэх хүртлээ ямар
нэг юм руу бүү үсэрч ор. Мэс засал хийлгэх хүмүүс бусад хүмүүсийн
туршлагаас суралцана. Мэдэхгүй зүйлээсээ айх нь бодит зүйлээс айснаас
хавьгүй муу байдаг.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай
өдөр. Амжилтанд хүрэхийн тулд чадах бүхнээ хий. Та жижиг шалихгүй
зүйлд хэт эмзэг хандан хэт их ажиллаж магадгүй байна. Танд энэ өдөр
хэрүүл маргаанд оролцон эрч хүчээ барснаас хүч чадлаа нөөцлөх нь зөв.
Энэ өдөр судалгаа шинжилгээ хийх, мөнгө санхүүгийн байдлаа эргэн харах,
чухал асуулт асуух зэрэгт таатай. Удаан урагшилж байсан эрсдэлтэй ажил
энэ өдөр хурдан бүтнэ.
Хилэнц (10/23-11/21)
Яг одоо л хайртдаа болон ямар нэгэн холбоо сүлбээний асуудалд
анхаарал тавихад хамгийн тохиромжтой өдөр. Хэн нэгэн хайртай хүндээ
анхаарал хандуулж түүнийгээ нэгт тавих хайр дурлалыг чинь улам хүчтэй
болгоно. Дараагийн хэдэн өдөр хилэнцийн ордныхонд гараг эрхэсийн
нөлөөлөл санхүү, уулзалтан дээр тань илүү анхаарах болно. Эрүүл мэнд,
банкны данс, нөхөрсөг хайр дурлалын асуудлууд таныг янз бүрийн дарамт
шахалт, стрессээс чөлөөлөх болно.
Нум (11/22-12/21)
Сайхан
мэдээ эсвэл ашигтай санал танд боломжийн ашиг авчирна. Эмэгтэйчүүд
нөхрөөсөө эсвэл дотны найзаасаа бэлэг авахыг үгүйсгэхгүй. Гэнэтийн аз
эсвэл хайр дурлалын асуудлаа шийдэх таатай нөхцлийг од эрхэс танд олгож
байна. Энэ таатай сайхан цаг үеийг ашигла. Танаас үл хамаарах
шалтгаантай хий хоосон бодит бус төлөлвлөгөө нь үр ашиггүй хүчин
чармайлт эсвэл санхүүгийн алдагдал авчирна.
Матар (12/22-1/19)
Таны
удаан хугацааны турш идэвх зүтгэлтэй байх чадвар олон хүнд сэтгэгдэл
төрүүлж, туслах хүслийг өдөөнө. Гэвч та хэт их ажиллаж, ядрахаас
сэргийл. Хэрвээ та хамт олонч бус бол багийн бүрэлдэхүүнд бус ганцаар
ажиллах нь тааламжтай. Таны бие даасан байдал хүчтэй нөлөөлж, таны хэм
хэмжээнд хүрэхийг эрмэлзэгчдийн тэвчээргүй зан, атаархлыг хөдөлгөнө.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр таны төсөөлөл од гарагсын
нөлөөгөөр эрчимжиж байна. Олон гайхалтай сайхан санаагаар та бялхаж
байна. Хайртай хүмүүс хүүхдүүдэйгээ цагийг өнгөрөө. Өнөөдөр их залуу
сэтгэлгээтэй байна. Та хэдэн настай байлаа ч жаахан зугаа цэнгэл,
наадмаас сэтгэл ханамж авч чадахаар байна. Амрах төлөвлөгөө чинь гэнэт
өөрчлөгдөнө, бараг л найзтайгаа утсаар дэмий ярьж байгаад л өөр санаа
орж ирнэ. Тэгвэл шууд л тасалбараа худалдаж аваад энэ санаагаа
хэрэгжүүл.
Загас (2/19-3/20)
Гэр
орны асуудлаас өдөржин холуур байх боловч үдэш болох үед үл ойлголцол
таныг таагүй байдалд оруулна. Хэрвээ та тайван байж чадвал шуурга
хурдан намжина. Сонинд улс төрийн болон байгаль орчны холбогдолтой
асуудлаар захиа бичиж болно шүү.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих