Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг 8 сард тэмдэглэн өнгөрүүлэхийг засгийн газрын 61 тоот тогтоолоор шийдвэрлэсэн. Шадар сайд Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулахаар болсон байна.
Ойн ажлын хүрээнд олон бүтээлч ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал : Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймаг болон Халх гол сумнд баригдсан ахмад дайчдын хөшөөг сэргээн засварлах, тэдний үр хүүхэд ар гэрт хүндэтгэл үзүүлэх гээд дайчдид зориулсан олон ажил хийгдэж байгаа гэлээ.
Одоогоор халх голын дайнд оролцож байсан дайчдаас 39 ахмад дайчид амьд сэрүүн байгаа. Ахмад дайчид нас өндөр 95-110-ыг зооглож байгаа юм байна. Дайнд оролцсон ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах , хойч үеийнхэнд эх оронч үзэл сэтгэлгээ төлөвшүүлэх зорилгоотой гэдгийг онцолж байна. ОХУ-тай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэх хүрээнд монгол улсаас 75, оросын холбооны улсаас 75 цэргийн хамтаар тойрон аялал зохион байгуулах гэж байна . Аялал халх голын дайчин нөхөрлөл замаас эхлэх ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих