
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын
тухай хуулийн 6.1.1, 6.2.2 Компанийн тухай хуулийн 57.1, Санхүүгийн
зохицуулах хорооны "Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын
үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам”-ыг тус тус
үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос "Дорнод хүнс” ХК (MSE:DHS)-ийн
нийт гаргасан 388,719 ширхэг хувьцааны 56.44 хувь буюу 219.388 ширхэг
хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох Г.Цэцэгсайхан,
Б.Ганзориг, Н.Солонго нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа
эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 43.56 хувь буюу 169,331
ширхэг хувьцааг нэг бүрийг нь 563 /таван зуун жаран гурван/ төгрөгөөс
доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх
хугацааг 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн ажлын 60 хоног
байхаар тогтоол гаргасан байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4246
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих