Баянхонгор аймгийн Засаг дарга мотоциклийг замын хөдөлгөөнд оролцуулахыг түр хориглох тухай захирамж гаргажээ. Учир нь тус аймагт энэ сарыг 21-нээс 27-ны өдрүүдэд Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, Төвийн бүсийн Их хурд-2014" хурдан морины уралдаан болох юм.
Баяр наадмын үеэр иргэд, наадамчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор наадмын өдрүүдэд Баянхонгор хот, Дуурсахын хөндий болон Эрдэнэцогт сумын Жанжны 4 дүгээр багийн Баянзүрхийн хонхор орчмоор мотоцикльтой иргэдийг замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглосон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих