Шар будаа нь маш эртний үр тарианы төрөлд ордог бөгөөд амуу тарианаас
гаргаж авдаг байгалиас цэвэр өөрөөрөө ургаж, газар шорооны хатуу
зөөлөнг үл хамааран ургах чадвартай, генийн буюу инженерийн хиймлээр
гаргах аргад автаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүнд зүй ёсоор
тооцогддог. Дээхэн үед уг будааг "Амь аврагч Алтан будаа" хэмээн нэрлэж
хүндэтгэн хэрэглэж ирсэн. Тэгэхдээ уг будаа нь зөвхөн шар биш харин
цагаандуу, саарал бас улаан өнгөтэй ч ургаж байсан байна.
Шар будаа нь амин дэмийнхээ агууламжаар харшлын эсрэг байдаг тул элдэв төрлийн харшилтай болон ходоодны хэт мэдрэжтэй, үрэвсэлтэй зэрэг эмгэгтэй хүмүүст маш ач тустай хобл хүнсний төрөдц ордог. Тийм учраас хүний биенд маш амархан дасан зохицдог гэдгээрээ ч тодорхойлогддог. Шар будаанд 70% цардуул, 12-15% уураг, орлуулагдашгүй амин хүчлүүд, мөн өндөр хэмжээний тос өөх агуулагддаг, 2,6-3,7% тос өөх, 0,5-0,8% эслэг, 2% чихрийн агууламж, В1, В2, РР витамин буюу амин дэмүүд, фосфор, кали болон магни зэрэг хэрэгтэй бодисууд агуулагдаж байдаг юм. Шар будаа нь уургийн хэрэгтэй болон ашигтай агууламж сайн бегөөд ач тустай амин хүчилүүд болох - третнин, валин, лейцин, лизин, гистидин мөн өөх тосны хүчил, микро болон бичил элэментүүд, ашигтай найрлагууд хүртэл агуулагдаж байдаг. Бусад төрлийн үр тариануудаасаа илүүгээр В амин дэмээр илүү бегөөд фолийн хүчил нь хоёр дахин илүү байдаг, маханд агуулагдах фосфораас 1,5аар фосфорит илүү уг будаанд байдаг.
Шар будаанд өндөр хэмжээний цинк, йод, кали, натри, магни, бромад зэрэг бодисууд агуулагддаг нь хүний биед маш ач тустай гэдэг нь тод харагдаж байна. Хоол хүнсний хэрэглээнд өргөнөөр хэрэглэх нь өдөр тутамдаа хоолыг эрхэмлэж, бие бялдрын, сэтгэл санааны хувьд хүчтэй болж, бие мах бодийг чангаруулаж, булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг нь сайхан. Мөн гэдэсний түгжирэл, ходоодны болон нарийн шулуун "бүдүүн" гэдэсний гүрвэлзэх ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
Байнгын эмчилгээнд
байдаг хүмүүс өдөрт нэг аяга шар будааны зутан идэхийг бас зөвлөдөг
байгаа. Шар будаагаар төрөл бүрийн хоол хийж болох бөгөөд чанаж, шингэн
устай чанах, хоолны хажуугаар хачир болгож хэрэглэх, чанаж болгоод
амттан болгож идэх гээд маш олон янзаар хэрэглэж болно. Шар будаа нь бие
дэх хаванг маш сайн хөөдөг нь, уг будааг идсэнээр шингэн хөөж, шээлгэх
нь биенд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн ясны сийрэгжилт, арьсны өнгө засах
гээд ач тусаараа дэмтэй байдаг байна.
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих