Удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Олон
нийттэй харилцах албанаас нээлттэй утас 70542233 дугаарт өнгөрсөн долоо
хоногт ирсэн санал хүсэлтүүд болон өнгөрсөн долоо хоногт аймагт болсон
ажлуудын талаарх мэдээллийг өгсөн юм. Өнгөрсөн долоо хоногт нээлттэй
утсанд нийтдээ 11 санал хүсэлт ирсний ихэнх нь СӨХ-той асуудал байжээ.
Мөн хуралдаанаар хөдөө аж ахуйн цаг үеийн асуудлаар Үйлдвэр Хөдөө Аж
Ахуйн Газраас мэдээлэл хийсэн юм.
Манай аймгийн тухайд 2013 оны жилийн
эцсийн мал тооллогоор 14 сумын 3738 малчин өрхөд 1220143 толгой мал
хаваржиж байна. Том малын зүй бус хорогдол: 1303 толгой мал энэ нь
нийт малын 0,1 хувь үүнээс тэмээ 11, адуу 90, үхэр 131, хонь 496, ямаа
572 байна. Энэ онд бог малын төллөлт 3 сарын 20-ноос эхлэнэ. Нийт 450
мянган толгой төл бойжуулах төлөвлөгөөтэй байгаа бол ноолуур 67,3 тн,
хонины ноос 652,2 тн, тэмээний ноос 23.5 тн ноос, ноолуур бэлтгэх
урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа юм байна. Аймгийн засаг даргын А/94-р
захирамж ҮХААГазрын даргын А/08 тушаалаар эрсдэл өндөр бүхий Баянтүмэн,
Булган, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Хэрлэн, Чойбалсан,
Чулуунхороот сумын үхэр сүрэгт 131 литр буюу 65,5 мян.толгой үхэр
хамруулахаар 2014 оны 3 дугаар сарын 4-с эхлэн 8-н сумын 36 багт хийж
эхлээд байгаа ба аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 23857мян.тол үхэрт
36.4 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.
Хуралдааны дараагын мэдээллийн
нэг нь Аймгийн төвийн худалдаа үйлчилгээний төвлөрсөн хэсэг, тээврийн
хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөн ихтэй "Шүр” зах орчмын замын хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, иргэд тээврийн хэрэгслийг
чөлөөтэй зорчин явуулах зорилгоор Аймгийн Засаг даргын 2014 оны 02
дугаар сарын 26-ны өдрийн А/84 тоот захирамжийг хэрэгжүүлсэн ажлуудын
талаар байсан юм. 2014 оны 03 дугаар сарын 3-ны өдрөөс мөрдөж эхэлсэн.
ЗЦТ-ын дарга байцаагч, зохицуулах цагдаа болон Тээвэр, авто замын газрын
дарга авто тээврийн хяналтын улсын байцаагч нарын нийт 8 хүний
бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. ЗЦТ-тай хамтран 3 дугаар сарын 4,5-ны
өдрүүдэд, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын олон нийтийн байцаагч
нартай 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тус тус ажилласан ба Аймгийн
Засаг даргын захирамжийг "Шүр” захын узель, орон нутгийн Мижи, Шинэ
суваг, PBS телевизүүдэд зар явуулж иргэд зорчигчид, тээврийн хэрэгслийн
жолооч нарт мэдээлэл өгч сурталчилсан талаар мэдээлэл өгсөн юм.
Ингэснээр "Шүр” захын баруун талд эмх замбараагүй байрласан улс, хот,
аймаг, сум хооронд ачаа зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн
нэгж, иргэдийн тээврийн хэрэгслүүд болон хотын дотор ачаа тээвэр
гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөний аюулгүй
байдлаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд саад болохгүйгээр
чөлөөтэй нэвтрүүлэх чиглэлээр "Шүр” захын зүүн талд зориулалтын дагуу
тохижуулсан хашаа талбайд байршуулах ажлыг замын цагдаагийн тасагтай
хамтран гүйцэтгэж баруун талын замын хөдөлгөөний ачаалал буурч иргэд,
тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих нөхцөл бүрдсэн байна.
Өнөөдрийн
хуралдаан дээр шинэ томилогоог танилцуулсан аймгийн Засаг даргын Тамгын
газрын хууль зүйн хэлтсийн даргаар А.Мэндсайханыг томилон ажлаа хүлээж
аваад байгааг танилцуулав. Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг даргын
зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хөрөнгө мөнгө
шаардагдахгүй зарим нэг зүйлсийг хийх, бүтээн байгуулалтын ажлуудыг
түргэвчлэх зэрэг зарим нэг үүрэг даалгаврыг өгснөөр хуралдаан өндөрлөсөн
юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=429
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих