Олон арван улс оронд аяллаа, амьдарлаа. Мэргэжлээ үе үе баруунд
дээшлүүлдэг. Сурах юмаа хурдан сураад буцдаг. Хүүхдүүдээ Англи, АНУ-д
сургалаа гэхчилэн энэ нийгмийн сайн сайхныг өөрийн эрх ашиг талаас
харвал яаж ч ярьж болно. Гэхдээ улс оронд хамаатай талаас харвал бидэнд
юу дутагдаж байгааг дотор хүнтэйгээ хөөрөлдөв.
-Өнөөдөр биднийг гадаадууд хэн гэдэг вэ?
-Ихэвчлэн чайнийз, хааяа нэг кореян, жапанийз, малайжиан ... гэнэ. Урьд нъ монголтой таараагүй бол монгол гэж мэдэхгүй.
-Яагаад?
-Монгол
Улс сул дорой байна. Асар баян газар дээрээ асар ядуу хэвээр байна.
Гурван еая хүрэхгүй хүн. Хурдхан байгаа баялгаа зараад баяждаг бол
баяжихаар болсон. Гэтэл эсрэгээр асар их өрөнд оров. Хэдэн бар улс болох
бүтэн үе өнгөрлөө. Тэгэхээр үгүй байна. Баян ядуугийн ялгаа ямар ч
хяналтгүй өдөр өдрөөр ихэссээр байна. Монгол Улс хэдхэн монголоо
умартагсдын гарт орлоо. Монголтой Монголгүй дэлхийн улс орон, үндэстнүүд
явдгаараа явж л байна.
-Яагаад сул дорой, ядуу байна?
-Монголчууд
тус тусдаа, хувиа бодоод байна. Өөрөө л ашигтай, орлоготой, ажилтай бол
боллоо гээд байна. Монгол Улсаа, улс үндэстнээ гэсэн сэтгэл дутагдаж
байна. Ялангуяа, төрийн өндөр суудалд заларсан эрхмүүдэд энэ нь "архаг"
дутагдал болсон. Гайгүй нэг нь гадаадад гарна. Дотоодод үлдсэн нь амь
зуухын төлөө зүтгэсэн хүн сүрэг болж байна. Зориуд ийм байдал үүсгэж
байгаа нь гадны эрх ашгийг хамгаалагчид хүчтэй байгаатай холбоотой.
-Монгол Улс хүчтэй болоогүй цагт ямар ч мундаг монгол явж байсан чайнийз л гэх болно.
-Би үүнийг хүсдэггүй. Ямар ч монгол хүсэхгүй байх.
-Тэгээд яах билээ?
-Агуу
юм энгийн. Энгийн гээд амархан байх албагүй. Гэхдээ Монголоо гэсэн
сэтгэл зүрхтэй бол өөр арга үнэхээр үгүй. Тэр бол ямар ч нөхцөлд Монгол
Улс, монгол үндэстнийхээ эрх ашгийг амин хувийн эрх ашгаасаа өмнө тавих.
Улмаар дэлхийн хүн төрөлхтөний нийтлэг эрх ашгийн өмнө тавьж сурсан
цагт бид хүчирхэг болно. Үүнгүйгээр Монгол Улс хэзээ ч хүчирхэгжихгүй.
-Ингэхийн тулд юу хийх вэ?
-Баруунжсан
өрнөдийн соёлыг сурахын өмнө Монгол Улс үндэстний үүх түүхээ судалдаг,
язгуур хэл соёл, уламжлалаа мэддэг, дагаж мөрддөг, монгол хүн байхаас
эхэлнэ. Харин дараа нь дуртай боловсролоо, дуртай газраа эзэмшвэл
зохистой.
Уг нь энэ бүхэн алсын хараатай төр засгийн бодлого,
зохицуулалтад байх ёстой. Харамсалтай нь 1990 оноос хойш алдагдав. Анхны
Ерөнхийлөгчийн "Амь амиа бодоорой" гэснээр хаягдаж орхисон доо.
-Арга байхгүй гэж үү?
-Бид өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй. Аливаа юмыг улс орны эрх ашгийн үүднээс харах, тэмцэх, засах, өөрчлөх гээд хийх ажил их байна.
-Хэн хийх вэ?
-Та
өөрөө хийнэ. Хэн ч таны өмнөөс хийхгүй. Та төрөлх эх орон, газар шороо,
үр хүүхдийнхээ төлөө, Хөх Монголын ирээдүйн төлөө хийх цаг тулав.
Үүнээс өөр цаг үл тохионо. Бие өвдөхөд дархлаа хамгаалдаг. Улсын дархлаа
иргэн Та өөрөө юм. Энэхүү чин үнэнийг ойлгож хичээхээс бүх юм эхэлнэ.
Л.Баярсайхан /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих