Баяр наадмын өдрүүдээр Дорнод аймаг дахь банкны салбар, тооцооны төвүүд ямар цагийн хуваариар ажиллах талаар сонирхлоо.
Голомт банкны бүх салбар тооцооны төвүүд маргаашаас эхлэн гурван өдөр бүтэн амарна.
ХААН банкны төв салбар маргааш 10-18 цагийн хооронд ажиллах юм бол бусад салбарууд амарна.
Хас банкны төв салбар маргааш буюу 25-нд, Шүр зах дээрх салбар 26-нд ердийн цагийн хуваариар ажиллана.
Худалдаа хөгжлийн банкны Төв салбар маргааш буюу 25-ны өдөр амарч, 26,27-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллана. Харин Шүр захын урд байрлах Хэрлэн тооцооны төв 25-ны өдөр ердийн цагийн хуваариар ажиллаж, 26, 27-нд амрах ажээ.
Даваа гарагаас бүх банкууд ердийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих