Хүүхэд, залуусын үзэл бодлын индэр болсон "Facebook” сайт дэлхийг хэрсэн сүлжээндээ хэрэглэгчдийг татан оролцуулсаар байна. Найман настай балчираас, наян настай буурал хүртэл энэ сайтад мэдээ, мэдээллээ тавьж, сэтгэлгээнийхээ эрх чөлөөг эдэлж байна. Тиймээс танд дараах таван зөвлөгөөг хүргэж байна. Facebook-д яаж нэр хүндээ өсгөх вэ?
Өөрийнхөө мэдээллийг тогтмол шинэчилж бай
Хуудасны дээд талд "What’s on your mind” буюу таны юу бодож байгааг
асуудаг цонх бий. Тэнд та өөрийн бодлоо бичиж, бусадтай хуваалцаж болно.
Энэ бол таныг Facebook-т идэвхтэй байгааг чинь харуулж profilе-г чинь
сайжруулах хамгийн энгийн аргуудын нэг. Та мэдээллээ хүссэнээрээ
шинэчлэж болох ч ядаж хэдэн өдөрт нэг удаа заавал шинэчилж байхыг
хичээгээрэй. Анхаарал татахуйц мессежүүд нь таныг олон хүн сонирхоход
хүргэнэ.
Facebook List-тэйгээ идэвхтэй харилцаа үүсгэ
Facbook List танд групп үүсгэснээр агуулгуудыг шүүж тунгаах боломжийг
олгодог. Та энэхүү жагсаалтыг ашиглан найзуудаа сургуулийн, хамаатан,
гэр бүл гэх мэтээр ангилж болно. Жагсаалт гаргах нь цаг авч магадгүй
боловч та үүнийг нэг л хэрэглээд эхэлвэл маш их хугацаа хэмнэх болно.
Жагсаалттай байснаар та Twitter гэх мэт өөр вэбсайт дээр байгаа ижилхэн
мэдээллийг уншихаас сэргийлнэ. Хэрвээ та жагсаалтыг хэрхэн үүсгэхэээ
мэдэхгүй байгаа бол доорх шатууд танд тусална.
- Facebook-н өөрийн нүүр хуудсанд зочил.
- Sidebar-ийн доод хэсэгт байгаа more линкийг дар
- More линк таныг ‘Create New List’ буланд хүргэнэ. Ингээд л жагсаалтаа хийж эхэл.
Зураг нэмж оруулснаар Facebook profile-аа дээшлүүлэх боломжтой
Энэ бол таны найзуудын анхаарлыг яалт ч үгүй татах зүйлсийн нэг. Статус
мессежтэй яг адилхан таны зураг, видеонууд тавигдах ёстой. Та өөр өөр
төрлийн альбомыг бүтээж болох бөгөөд өөр сайтаас ч бас зураг татаж авах
хэрэгсэл энэ хуудсанд бий.
Хамгийн шилдэг хуудасны сонголтыг ашиглаад үз
Бид бүгдээрээ Facebook хэрэглэгчдэд олон янзын хуудасны сонголт санал
болгодгийг мэднэ. Та эдгээрийг бүгдийг нь нээж үзээд сонирхолд тань
нийцэхийг нь сонгоорой. Зөв хуудсаа сонгосон бол түүний бүх
тодорхойлолтыг нь шалгаад болж байвал Урагшаа. Хуудасны сонголт таны
хувь хүний шинж чанар, мэдрэмжийг илтгэх болно.
Өөр эх сурвалжаас мэдээлэл ав
Компъютерын ертөнцөд хүмүүс олон төрлийн мэдээлэл авах дуртай байдаг.
Facebook-ч мөн адил хэрэглэгчид өөр эх сурвалжаас мэдээ, мэдээлэл авч
өөрийн хуудсандаа оруулахыг зөвшөөрсөн. Таны хийх зүйл бол эх сурвалжаа
Facebook-тэйгээ холбох.
Одоо танд өөрийн profile-аа хэрхэн эх сурвалжтай холбохыг зааж өгье.
- Profile-ийнхаа ‘Options’ цэс дээр дар.
- Дараа нь ‘Settings’ товчин дээр дар.
- Одоо ‘Import stories’ цэс дээр дараад холбогдохыг хүссэн эх сурвалжаа сонго.
Ингээд л та хэд л бол хэдэн эх сурвалж хүссэнээрээ оруулж болох ба нэг
удаадаа хуудсаа хэт замбараагүй болгохгүйгээр зохицуулахгүй бол
найзуудыг чинь бухимдуулж магадгүй шүү.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих