"Монгол шуудан" компанийнхан Т-Батаар"-ын зурагтай марк үйлдвэрлүүлснээ өчигдөр олон нийтэд танилнууллаа. Т-Батаар"-ын зурагтай маркийг худалдаанд гаргах ёслолын ажиллагаа Үлэг гүрвэлийн төв музейд болов. "Тарбозавр батаар" маркийн зургийг Ж.Бат-Эрдэнэ зурж, график дайнераар Ж.Ганхуяг ажилласан бөгөөд эхний ээлжинд 5000 хувиар хэвлэсэн юм. Энэ жил Монголд марк үүссэний 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан "Тарбозавр батаар" маркийг гаргажээ. Маркийг худалдаанд гаргах нээлтэд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, "Монгол шуудан" компанийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан болон хойбогдох албаны хүмүүс оролцсон юм.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл "Монгол Улсад музей үүсч хөгжсөний 90 жил, манай улс марктай болсны 90 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн хүрээнд нэгэн шинэ марк худалдаанд гарч буйд манай яам талархаж байна. Марк бол ховор зүйл бөгөөд цөөн хувиар хэвлэдэг. Тодорхой нэг үйл явдалд зориулж жилдээ маш цөөн тоогоор гаргадаг үнэтэй зүйл. Марк хэдий чинээ цөөн гарна, энэ хэрээрээ үнэ цэнэтэй байдаг. Шинэ марк "Т-Батаар" шигээ үнэ цэнэтэй байгаасай гэж хүсч байна. Маркийн сздэв болно гэдэг том боломж. Энэ жил түүхийн сэдэвтэй хоёр шинэ марк худалдаанд гаргасан. Богд хааны сэдэвтэй марк гарч ордон музейд нь нээлтээ хийж байлаа. Удаах нь Т-Батаар" болж байна. Музейн хөгжлийн түүхэнд бэлэглэсэн том бэлэг боллоо. Шинэ марк ховор үнэ цэнэтэй цуглуулга байх болтугай гэж хүсье" гэлээ. Марк хэвлэхдээ олон шалгуурыг давдаг гэдгийг санаачлагчид нь хэлж байсан. Т-Батаар" маркийг гдагахад Үлэг гүрвэлийн төв музейнхэн, марк сонирхогч Г.Дашдондов нар хамтран ажиллажээ. Маркийг нааж гаргасан ил захидалд Ц.Оюунгэрэл сайд гарын үсэг зурсан юм.
Бид энэ үеэр марк сонирхогч Г.Дашдондовтой уулзлаа.
-Та үлэг гүрвэлийн зурагтай марк гаргахад хамтрав ажиллажээ. Бүтэн жилийн турш судалгаа хийсэн гэл үү?
-Цэрдийн
галавын үед дэлхий ямар байв, аль цаг үед амьдарч байсан бэ гэдгийг
судалсан. Монголын хаанаас олдсон гэдгийг тогтоосон. Маркны ерөнхий
санааг гаргасан. Палеонтлогийн олон хүнтэй хамтарч бүтэн жил судалгаа
хийсэн байгаа.
-Та ямар мэргэжилтэй вэ, судлаач уу?
-Би геологич мэргэжилтэй. Марк сонирхдог болохоор надад олон орны маркны арвин цуглуулга бий.
-Ойролцоогоор хэд орчим марк нуглуулаад байгаа вэ?
-Нарийн
тоог нь хэлэх боломж алга. Ер нь олон. Монголд динозаврын сэдэвтэй 10
гаруй марк бий. Би дэлхийн 130 гаруй улсын марк сонирхогчдын холбоотой
харилцаатай байдаг. Гадныхан бол үлэг гүрвэлийн сэдэвтэй олон марк
гаргасан. Надад ихэнх нь бий дээ. Энэ удаа нээлтээ хийж байгаа
Т-Батаар"-ын сэдэвтэй марк үнэ цэнэтэй цуглуулгад тооцогдоно гэж бодож
байна.
Б.ГАНАА /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих