Шинэчлэлийн Засгийн газар 100 гаруй сумын төвийг шинээр төлөвлөн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буй. Үүний дагуу өнгөрсөн жил Баянхонгор аймгийн хоёр, Дорноговь аймгийн нэг суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн билээ. Тэгвэд энэ жил 16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгохоор шийдвэрлэсэн бөгөөд Дорнод аймгаас Баян-Уул сумын төв Жавартхошуу сонгогдсон байна.
Нэг суманд оногдох төсвийн хэмжээ 5 тэрбум төгрөг байгаа. Энэ хөрөнгөөр сумын төвийн бүрэн дунд боловсролын сургууль, сум дундын эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээ зэрэг барилга байгууламжийг инженерийн дэд бүтцэд холбосноор иргэдийн ая тухтай амьдрах, орон нутагт тогтвортой суурьших нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Орон нутагт олдсон мөнгөөр тамгын газрын барилга, оффис гэх мэт зүйлс барьчих гээд байдаг тал бий. Харин энэ мөнгийг аль болох сумынхаа онцлогт тохируулан оновчтой зарцуулахыг салбарын яамнаас нь аймаг сумдын удирдлагуудад хатуу анхааруулсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих