Телевизийн тоон системд энэ сарын 31-нээс орон даяар шилжих гэж байна. Тоон системд шилжихийн давуу тал, LCD телевизоргүй айл зурагт үзэх боломжтой эсэх, ямар төхөөрөмж ашиглах зэрэг иргэдийн дунд эргэлзээтэй байгаа олон асуултууд ар араасаа цувран гарсаар байна. Харин энэхүү асуултанд хариулж тодорхой мэдээлэл өгөлгүй удсан зөвхөн хэн нэгнийхээ үнэн худал мэдэгдэхгүй дэгс ярианууд л нийтийн дунд дэгдсээр байгаа билээ.
Телевизийн тоон системд шилжинэ гэдэг нь дуу дүрсний өндөр нягтралтай л мэдээллийг хүлээж авах боломжтой болох нэг талаараа сайн давуу талтай. Энэхүү тоон системийг суурилуулахад заавал LCD тусгай зурагт гэхгүй бөгөөд өөрийн хэрэглэж байсан зурагтандаа нэмэлт төхөөрөмж болох SET TOP BOX-ийг нэмж суурилуулахад л хангалттай аж. Одоогоор энэ шилжүүлэгч нь худалдаанд гараагүй байгаа бөгөөд удахгүй тодорхой системтэйгээр худалдаанд гаргах юм байна.
Харин тоон системд шилжихэд SET TOP BOX төхөөрөмжийг аваагүй айлуудын зурагт шууд гарахаа больчих биш агаад үндсэн 6 сувгаа хүлээн авч үзэж болох ажээ. Тоон системд бүрэн шилжиж дуусах хугацаа нь 2016 он бөгөөд энэ хугацаанд үндсэн зургаан сувгаа үзэж болох юм байна.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих