Улсын баяр наадмаар эхэлсэн ойн баярууд орон нутагт эд өрнөж байна.
Нийт 360 сумын тэн хагас нь 70,80,90 жилийн ойн баяр наадмаа энэ жил
тэмдэглэн нижгэр найрлаж буй. Хотод замын хөдөлгөөн харьцангуй багассан ч
гэж ярих юм. Үнэхээр орон нутгийг зорих иргэдийн цуваа тасрахгүй нь.
Энэ хэрээр мөнгөний урсгал ч орон нутаг руу чиглэж байна. Засгийн
газраас сумын ойд дунджаар 800 сая төгрөг төсөвлөж 71 тэрбум төгрөг
зарцуулахаар болсон. Гэсэн хэдий ч энэ мөнгө сумын ойн баярт хүрэлцэхгүй
иргэдээсээ наадмын хандив цуглуулж байгаа.
Малчид хотноосоо хонь барьж, суурин газрынхан цалингаасаа хумсалж,
настайчууд нь тэтгэврийн хэдэн төгрөгөө хүртэл наадмын хандивт барьж
байна. Тэр ч байтугай сургуулийн төгсөгчдийг хүртэл анги бүлгээр нь
тооцож хандив нэхдэг.
Ингэхдээ нэг төгсөгчөөс сумын ой болон сургуулийн засвар хийнэ гэдэг
нэрээр 200 мянган төгрөг хурааж байх жишээтэй. Ингээд бодохоор сумын
наадмын хандив хэдэн тэрбумыг цуглуулж байна шүү дээ. Иргэдийн хандив
болон улсын төсвийн 800 сая төгрөгөөр гурав хоног хавтгай найрлаад л
дуусна.
Ойгоо хийж байгаа сумдыг ажаад байхад дийлэнх нь нутгийнхаа нэр алдар
бүхий ганц нэг хүний хөшөө, сум руу ороход угтах хаалга төдийхөн
хийснээс өөр нүдэнд харагдаж, иргэдэд хүртээлтэй барилга байшин
харагдсангүй. Өөрөөр хэлбэл, сумдын ойн төсвийн зарцуулалтад хяналт
алга.
Тухайн сумын гарал угшилтай гэсэн хүн бүрт урилга хүргүүлж, хариуд нь
хандив авч байгаа. Гайгүйхан ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь сая саяар
тоолж, хэр тааруухан нь боломжоороо нутгийнхаа ойн баяр наадамд хандив
өргөж байна.
Иймд иргэдийнхээ өгсөн хандиваар ядаж бүтээн байгуулалтын ажил хийж,
зөв зохистой зарцуулах хэрэгтэй юм шиг. Хамгийн гол нь хяналт алга.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: Монголын үнэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих