Нийслэлийн Хан-Уул дүүргийн
цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба
хаагчид өчигдөр /уржигдар/ яармагийн
гүүрэн дээрээс чонын бэлтрэг олж, амьтан
хамгаалах сангийнханд хүлээлгэн өгсөн
байна. Тус сангийнханы хэлж байгаагаар
чоно хэзээ ч бэлтрэгээ хаядаггүй амьтан
гэнэ. Тиймээс бэлтрэгийг иргэд үүрнээс
суулин гаршуулах гэж оролдож, бүтээгүй
тул хаясан байж магадгүй хэмээн
таамаглаж байгаа аж. Яармагийн гүүрнээс
олдсон энэхүү бэлтрэгийг цаашид Амьтан
хамгаалах сангийнхан байгальд нь
буцааж тавих эсвэл амьтан хамгаалах
санд тэжээх аж. Амьтны тухай хуульд
байгалиас зэрлэг ан амьтныг хэн дуртай
нь барьж тэжээхийг хориглосон байдаг.
Зөвхөн хуульд зөвшөөрөгдсөн эрдэм
шинжилгээ судалгааны зориулалтаар
л авахыг зөвшөөрдөг гэнэ. Тиймээс
энэ мэтээр ан амьтны эрхийг зөрчихгүй
байхыг холбогдох байгууллага иргэдээс
хүсч байна. Зэрлэг ан амьтанг гаршуулах
гэж оролдсоноор эргээд байгальд
амьдрах чадваргүй болгодог аж. Иймд
зэрлэг амьтныг гаршуулах гэж оролдохгүй
байхыг мэргэжилтнүүд анхаарууллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4336
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих